top of page

CAREER LAUNCH CELEBRATION - Lkhagvadulam M.

8-р сарын 08. Пү

|

Google Meets Application

eVendow баг хамт олон, харилцагч үйлчлүүлэгчдийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр CAREER LAUNCH CELEBRATION энэ удаад АХЛАХ КЭЙС МЕНЕЖЕР М. Лхагвадуламын ажлын амжилт, үр дүн, хэтийн зорилго зэргийг хуваалцах баярын өдөрт та бүхний урьж байна.

Registration is closed
See other events
CAREER LAUNCH CELEBRATION - Lkhagvadulam M.
CAREER LAUNCH CELEBRATION - Lkhagvadulam M.

Огноо болон байршил

2024 оны 8-р сарын 08 10:00 – 12:00 (GMT-4)

Google Meets Application

Арга хэмжээний дэлгэрэнгүй

АНУ-д суурьшин амьдрах болон түр зорчих хэн бүхэнд виз, цагаачлалын талаарх бодит мэдээ мэдээллээр хангаж, үүнтэй холбоотой иж бүрэн консалтинг үйлчилгээ үзүүлэх экосистем бүрдүүлж ажиллахыг зорьдог eVendow гэр бүлийн гишүүдийн ажлын ололт амжилт, үр дүн, бодит туршлагыг хуваалцах баярын өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 

Энэ удаа бид Кэйс Менежментийн багийн ахлах, Оюутан болон Аяллын визний төрөлд мэргэшин ажиллаж буй Лхагвадуламын ажлын амжилтыг түүний эрхэм хүндэт гэр бүл, найз нөхөд, хамт олон төдийгүй харилцагч үйлчлүүлэгч та бүхний хамтаар тэмдэглэн өнгөрүүлэхэд бэлэн болоод байна. 

Тэрээр АНУ-ын Флорида муж дахь Сайнт Лио Их Сургуулийн бакалаврын зэргийг хамгаалж, eVendow Consulting Firm-ийн  харилцагчийн албаны туслахаас эхлэн, одоогийн албан тушаал, үүрэг хариуцлагыг бахархалтай авч яваа ууган гишүүдийн нэг юм. 

Түүний АНУ-д суралцсан түүх болоод ажил амьдралын гараа зэрэг нь бусдад үлгэр дуурайл үзүүлэхээс гадна, бодит туршлагаа харамгүй хуваалцах, хэрхэн АНУ-ын компанид оффис болон онлайн хэлбэрт амжилттай ажилладаг байдал нь хэн бүхний сонирхлыг татах нь дамжиггүй билээ. 

Бид өөрсдийн мэдлэг, мэдээлэл, туршлагыг үргэлж хуваалцах, бусдад түгээх эрмэлзэлтэй ажилладаг учраас та бүхэн тус арга хэмжээ болон бусад үйл ажиллагаанд орон зай харгалзалгүй өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тов:

Улаанбаатар хотын цагаар 8-р сарын 8 нд 22 цагт онлайнаар Google Meet Platform дээр болох тул та бүртгүүлэх товч дээр даран урилгаа баталгаажуулснаар оролцох боломжтой болно.

Танд нэмэлт тодруулах зүйл байвал admin@evendow.com-т имэйлээр холбогдоно уу.

Холбоо барих:

+976 7200-7375 (Монгол)

+1 407-974-7375 (Америк)

admin@evendow.com

Disclaimer: This event is not providing a legal advise or an attorney providing a legal consultation.

Хуваалцах

bottom of page