top of page

"ХУРД-30 ЖИЛ" - Америк Тивийн аялан тоглолт визний спонсор байгууллагатайгаар P3 виз албан ёсоор зөвшөөрөгдлөө.

АНУ-ын Виз, Цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх үйлчилгээний фирм eVendow Consulting үйлчлүүлэгч, харилцагч та бүхэнтэйгээ үнэн бодит эх сурвалж бүхий мэдээ мэдээлэл болон бидний ажлын бодит үр дүнг хуваалцдаг билээ.

Энэ удаад мөн нэгэн бахархалт APPROVAL буюу АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албанаас ЗӨВШӨӨРӨГДСӨН хариуг авч, нүр их хамтын хөдөлмөрийн үр дүнгээ хуваалцаж байгааг хүлээн авна уу!


eVendow Consulting Firm Хурд хамтлагтай дараах хоёр төрөлд амжилттай хамтран ажиллалаа.


1. P3 визийг бүх уран бүтээлчид болон техникийн албаны багт зориулж мэдүүлэх, түүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээг үзүүлж мэдүүлгийг Цагаачлалын албанд илгээх болон эргэн хариу илгээх зэрэгт консалтинг фирмийн үүрэг амжилттай гүйцэтгэлээ.

2. P3 визний СПОНСОР агентлагийн үүргийн гүйцэтгэлээ. Тус визийг ажил олгогч эсвэл агентлаг спонсор агентлагийн үүрэг хүлээх байдлаар мэдүүлснээр тухайн уран бүтээлчид хууль ёсны дагуу АНУ-д орлого олох зорилгоор уран бүтээл толилуулах, туурвих бүрэн эрхтэй болдог.

Тус визний талаарх дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж үзнэ үү.


Дээрх хоёр төрлийн үйл хэргийг бид хамтын ажил хэрэг, хэлэлцээр, харилцан дэмжлэг, итгэлцлийн үндсэн дээр багагүй цаг хугацаа зарцуулж, ийнхүү Домогт Хурд хамтлаг маань Америкт оршин суугаа элэг нэгт ахан дүүстээ олон жилийн дараа 30 жилийн ойн аялан тоглолтоо өргөн барих боломж нээгдэж тоглолтын тов аль хэдийн гарчээ.


Hurd Band

Хурд хамтлагийн бүх гишүүд, техник ажилчдын хувьд тус визээр аялан тоглолт хийн зорчихдоо визний ямар нэг зөрчилгүй буюу албан ёсоор орлого ашиг олох, түүнийгээ АНУ-ын татварын албанд албан ёсоор мэдүүлэх зэргээр ажиллах бөгөөд хэрэв тэд хүсвэл тус визний онцлог нь ямар нэг сургуульд заавал оюутны виз хүсэх шаардлагагүйгээр хүчинтэй хугацаанд нэг жил орчим суралцах боломжтой байдаг давуу талтай.

Мэдээж eVendow EcoSystem тэднийг угтан авч, мэргэжлийн татварын нягтлан бодогч томилон татвар мэдүүлэх асуудалд мөн консалтинг үйлчилгээ үзүүлэх зэргээр олон талаар дэмжин ажиллах болно.

Энэ дашрамд дурдахад, Хурд хамтлаг хууль ёсны, албан байдлаар бүх дүрэм журмыг нь даган мөрдөх ямар шалгуур байгааг судалж бидэнд хандсан явдалд бид тун бахархалтай байгаа. Мөн тэд тус бичиг баримтыг ийнхүү албан ёсоор үйлдэхэд багагүй хөрөнгө оруулалт болоод цаг хугацааг зарцуулсныг та бүхэндээ хуваалцахыг хүслээ. Мөн тэдэнтэй хийж байсан уулзалтуудын үеэр тэд:

Хилийн чанад дахь Монголчууддаа хичнээн их зардал чирэгдэл тохиолдлоо ч гэсэн бид хэт өндөр үнэ төлбөрөөр тоглож болохгүй ээ. Бид заавал зорин очиж санасан сэтгэлийг нь дэвтээж аялан тоглолтоо аль болох олон Монголчууддаа хүргэнэ!

хэмээж байсан хандлага нь энд заавал та нартайгаа хуваалцах бас нэгэн бахархал бас маш зөв хандлага, жишгийг тэд тогтоож байна гэж бид хүлээн авсан билээ.

eVendow хамт олны хувьд энэ бол нэр төрийн хэрэг бөгөөд байгууллагын үндсэн үнэт зүйлтэй нийцсэн бас нэгэн бахархалт үр дүндээ хүрсэндээ туйлийн баяртай байгаа бөгөөд, дашрамд баг хамт олон, түншүүд, дэмжигчиддээ талархал илэрхийлж байна.


Approval by evendow
Approval for sponsorship - eVendow
Approval for Hurd Band
Approval for Hurd Band
Application Process: Your U.S. employer, agent, or sponsoring organization must submit Form I-129, Petition for a Non-Immigrant Worker.

For a P-3 visa, you must be coming to the United States either individually or as a group for the purpose of developing, interpreting, representing, coaching, or teaching a unique or traditional ethnic, folk, cultural, musical, theatrical, or artistic performance or presentation. In addition, you must be coming to the United States to participate in a cultural event or events which will further the understanding or development of your art form. The program may be of a commercial or noncommercial nature.


АНУ-ын иргэншил цагаачлалын албаны албан ёсны тус хуудсаас тус визний талаарх мэдээ мэдээллийг та бүхэн уншихыг хүсье.


Хэрвээ та Монголдоо болон олон улсад танигдсан уран бүтээлч, спортын тамирчин, судлаач, кино уран бүтээлч, жүжигчин, хөгжимчин, сэтгүүлч, зураач магадгүй онцгой ур чадвар бүхий бизнес эрхлэгч бол танд тохирох спонсор агентлагт тулгуурлан олгогддог ажлын визний төрөлд хамрагдах P3, O, зэрэг цагаачлалын бус виз болон байнгын оршин суух эрхийн олон төрлийн боломж байх боломжтой юм шүү.


Тиймээс нэн түрүүнд ямар зорилго үр дүнд хүрэхийг хүсэж байна, түүндээ тохирсон зөвшөөрөл, визийг мэдүүлж АНУ-д хууль, журмын дагуу бахархам түүхээ бүтээгээрэй.

Манай консалтинг фирм, бидний эско-систем, хамтрагчид түншүүд бүгд танд туслан хамтран ажиллахад бэлэн байх болно.


Америкт оршин суугаа найз нөхөд, танилууд, үйлчлүүлэгч харилцагч та бүхнийгээ ХУРД 30 ЖИЛийн ойн аялан тоглолтод хуваарьт хотуудад зорин очиж нэгэн оройг үнэхээр мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна уухайлан түрж, сэтгэл нэгтэйгээр дэмжицгээе!





Тодруулга, тус бичвэр нь хууль эрх зүйн зөвөлгөө биш ба мэдээ мэдээлэл, мэдлэг олгох зорилготой болно. Хэрвээ танд хуулийн зөвлөх үйлчилгээ хэрэгтэй бол хуульчид хандах болон бидэнд тусгай хүсэлт илгээх боломжтой.

106 views0 comments

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page