top of page

Asylum Clock -ийг ойлгох нь. Орогнолын өргөдөл ба ажиллах эрхийн зөвшөөрөл хүсэх мэдүүлэг.

АНУ-д байнгын оршин суух эрхийг хүсдэг төрлүүдийн нэг болон тус улсад орогнол хүсэгчид буюу ASYLUM юм. Тус хүсэлтийг гаргагчдын хэргийг Иргэншил Цагаачлалын алба хянан шалгах үйл хэрэг багагүй урт хугацаанд үргэлжилдэг гэдгийг бид мэдэх билээ. Харин тус хугацаандаа тодорхой журмын дор тухайн гэр бүлд АНУ-д хууль ёсны дагуу ажиллах эрх ( Employment Authorization Card) олгодог.

Ингээд тус хэргийг эцэслэх хүртэл албан ёсоор ажиллаж амьдрах, сурах болон бизнес эрхлэх зэргээр амьдарч хүлээх хүгацаагаа өнгөрүүлдэг байна.

Ажиллах эрхийн мэдүүлэг буюу Form I-765 өргөдлийг хэрхэн, хэзээ мэдүүлэх тухай USCIS-ийн таны зайлшгүй мэдэх мэдээллийг дор сийрүүлэн хүргэе:
  1. Form I-765 Өргөдөл: Орогнол хүссэн өргөдлөө мэдүүлснээс хойш 150 хоног хүлээгдсэний дараа Form I-765-ыг өгөх боломжтой. Таны орогнол хүссэн өргөдөл нийт 180 хоногийн турш хүлээгдэж байгаа тохиолдолд та Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн бичиг (EAD) авах эрх үүснэ. 8 CFR 208.7(a)(1)-г үзнэ үү.

  2. EAD буюу Asylym Clock (ажиллах эрх авах цаг) -ийг тоолж эхлэх: Орогнол хүссэн үеийн ажиллах эрхийн зөвшөөрөл авах 180 хоног нь орогнол хүссэн өргөдлөө илгээж, АНУ-ын Иргэншил, Цагаачдын алба өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн календарийн хоногоор нарийвчлан тоологддог. 

  3. Цагийн тасралт, хоцрогдол: Дараах саатлаас шалтгаалан 180 хоног тоолох хугацаанд зогсолт үүсэх, хоцрогдол гарах боломжтой:

    • Шаардлагатай баримт бичгийг илгээгээгүй эсвэл буруу илгээсэн.

    • Биометр буюу хурууны хээ өгөх цагийг дахин товлох, товлосон цагт ирэхгүй байх.

    • Нэмэлт нотлох баримтыг хугацаа хоцруулан илгээ зэрэг.

  4. Цагийг үргэлжлүүлэн тооцох: Дээрх саатлын шалтгаанууд арилгасны дараа хоног тоолох нь  үргэлжилдэг.

  5. EAD олгохгүй байх: Хугацааны саатал үүссэн эсэхээс үл хамааран орогнол хүссэн өргөдлийг нийт 180 хоног хүртэл хүлээгдээгүй бол  I-765 маягтын өргөдөлд зөвшөөрөл олгохгүй.

Зарим тохиолдолд тус мэдүүлгийг хүлээхгүйгээр илгээх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хугацааны хувьд өөрчлөлт орохгүйг анхаарууштай.

Та бүхэн эдгээр болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны эх сурвалжаас энд дарж танилцана уу.


Орогнол хүсэгчийн ярилцлага болохоос өмнөх процесс үйл явдлууд:

Үйл явдал

180 хоногийн орогнолын EAD цагийн тоололд үзүүлэх нөлөө

Өргөдөл гаргагч I-589 маягтыг өгөх

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол I-589 маягт өгөх өдрөөс эхэлнэ.

Өргөдөл гаргагч (эсвэл ижил өргөдөл дээр байгаа хамаарагч) Биометрик мэдээлэл авах төвд (ASC) ирэхгүй байх

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Цагийн тоолол өргөдөл гаргагч биометрик мэдээлэл өгсний дараа үргэлжилнэ.

Өргөдөл гаргагч нэмэлт баримт бичиг өгөх хугацаа хүссэний улмаас ярилцлага дахин товлох

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Цагийн тоолол өргөдөл гаргагч дахин товлогдсон ярилцлагад орсны дараа үргэлжилнэ.

Өргөдөл гаргагч орогнолын шинэ алба эсвэл шинэ ярилцлагын байршил руу шилжүүлэх хүсэлт гаргах, үүнд хаягийн өөрчлөлтөөс болж ярилцлага дахин товлох шаардлагатай болсон тохиолдол бас хамаарна

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Цагийн тоолол өргөдөл гаргагч шинэ байршил дээр ярилцлагад орсны дараа үргэлжилнэ.

Өргөдөл гаргагч ярилцлагын өмнө их хэмжээний нотлох баримт өгөх улмаас ярилцлага дахин товлох шаардлагатай болох

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Цагийн тоолол өргөдөл гаргагч дахин товлогдсон ярилцлагад орсны дараа үргэлжилнэ.

Өргөдөл гаргагч ярилцлагыг дахин товлохыг хүсэх

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Цагийн тоолол өргөдөл гаргагч дахин товлогдсон ярилцлагад орсны дараа үргэлжилнэ.

Оргонол хүсэгчийн ярилцлагын шатны үед өрнөж болох үйл явц:

Үйл явдал

180 хоногийн Орогнолын EAD цагийн тоололд үзүүлэх нөлөө

Өргөдөл гаргагч (эсвэл ижил өргөдөл дээр байгаа хамаарагч) ярилцлагад ирэхгүй байх

Өргөдөл гаргагчийн ярилцлагын өдрөөс 180 хоногийн Орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Өргөдөл гаргагч ярилцлагыг дахин товлох хүсэлтийг 45 хоногийн дотор бичгээр орогнолын албанд илгээж, "сайн шалтгаан" харуулах шаардлагатай (эсвэл 45 хоногоос дээш хугацааны дараа "онцгой нөхцөл байдал" харуулах шаардлагатай).

Өргөдөл гаргагч USCIS-ийн алдаанаас болж ярилцлагад ирэхгүй байх

Цагийн тоололд нөлөөлөхгүй. Хэрэв цагийн тоолол үргэлжилж байгаа бол үргэлжилсээр байна.

Өргөдөл гаргагч ярилцлагад тохирохуйц орчуулагчгүй ирэх

180 хоногийн орогнолын EAD цагийн тоолол зогсоно. Өргөдөл гаргагч дараагийн ярилцлагад орсон өдрөөс цагийн тоолол үргэлжилнэ.

USCIS-ийн алдаанаас болж ярилцлага цуцлагдах

Цагийн тоололд нөлөөлөхгүй. Хэрэв цагийн тоолол үргэлжилж байгаа бол үргэлжилсээр байна.


Мэдээллийн эх сурвалж:

  • USCIS: www.uscis.gov/asylum веб хуудсыг үзнэ үү.

  • EOIR: EOIR Automated Case Information System болон Online ACIS системүүдийг ашиглана уу.

Энэ мэдээллийг USCIS-ийн вебсайтаас дэлгэрэнгүй уншина уу: USCIS Орогнолын EAD Цагийн Мэдэгдэл.


Тус нийтлэл нь хуулийн зөвөлгөө биш ба мэдээлэл түгээх зорилготой юм.

Хэрвээ танд хууль эрх зүйн тусламж хэрэгтай бол өөрийн хуульчдаа хандахыг хүсье. Мөн бидэнд хандаж тусгай хүсэлт илгээх боломжтой. admin@evendow.com хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.

73 views0 comments

Comentarios

Obtuvo 0 de 5 estrellas.
Aún no hay calificaciones

Los comentarios se han desactivado.
bottom of page