top of page

Цагаачлалын албанд бүртгүүлсэн хаягаа хэрхэн солих вэ?

Updated: May 28

Цагаачлалын албанд өргөдөл гаргаснаас хойш та нүүж, хаягын өөрчлөлт орсон тохиолдолд 10 хоногоос хэтрэлгүй Цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй юм. Цагаачлалын албанд мэдэгдэж, хаягын өөрчлөлт хийлгэснээр та ямар нэг албан ёсны шийдвэр, мэдэгдэл зэргийг цаг алдалгүй хүлээн авах юм.



Таныг хаягийн өөрчлөлтөө USCIS-ийн онлайн дансаар дамжуулан USCIS-д илгээхийг зөвлөж байна. Хэрэв танд USCIS-ийн онлайн данс байхгүй бол манай USCIS-ийн онлайн дансыг хэрхэн үүсгэх тухай зааварчилгааны дагуу данс үүсгэж болно.


АНУ-ын шуудангийн үйлчилгээнд (USPS) хаягаа солих нь таны USCIS-д хандах хаягийг өөрчлөхгүй учраас USCIS болон USPS аль алинд нь мэдээллээ шинэчилнэ үү.


Дараах 2 аргаар хаягын шинэчлэл хийлгэх боломжтой. Эдгээрт:


  • Та өргөдөлөө онлайнаар эсвэл цаасаар бөглөсөн эсэхээс үл хамааран USCIS онлайн дансаар дамжуулан. Энэ нь таны хаягийн өөрчлөлтийн хүсэлтийг илүү хурдан шийдвэрлэх юм.

  • AR-11 маягтыг бөглөж илгээх


Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж харах боломжтой.


Эх сурвалж:


76 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page