top of page

EB2 NIW - БАЙНГЫН ОРШИН СУУХ ЭРХЭД ТА ТЭНЦЭХ ҮҮ?

Updated: Jul 26

Сүүлийн 3 жил орчим хугацаанд Монголчууд бидний дунд ихээхэн танигдаж, анхаарлын төвд байх болсон АНУ-ын байнгын оршин суух эрхийн ногоон картын төрөл бол Employment Based Second Preference - National Interest Waiver (EB-2 NIW) буюу Ажил мэргэжил дээр тулгуурлан АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж тус улсын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах төрөл билээ.

Энэ төрлийн ногоон карт нь Америк дахь цагаачдын дунд 2017 оноос нэлээд түгээмэл байдлаар Цагаачлалын албанд мэдүүлэг илгээгдэж эхэлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тус ногоон картын төрөл байсаар ирсэн хэдий ч Монголчууд бид арай хожуу мэдээлэлд ойртсон буюу саяхныг хүртэл виз цагаачлалтай холбоотой мэдээ мэдээлэл болон мэргэжилтнүүдийн хүрэлцээ бидний дунд хомс байсан билээ.

Тус визний төрөл, боломжийн талаар eVendow Consulting Firm-ийн үүсгэн байгуулагчдын тусламжтайгаар мэдэж эхэлсэн нь олзуурхууштай бас жаахан эрт мэдсэн бол гэх харамслаа олон хүмүүс бидэнд илэрхийлсээр байгаа. Магадгүй бидэнд хэн нэгэн 10 жилийн өмнө мэдээлэл түгээж, гүүр болж, харах цонх нээж өгсөн бол олон цагаачдын амьдралд маш том өөрчлөлтүүд орсон ололт амжилт одоогийнхоос ч бүр илүү байх боломжтой байсан нь үнэн.


EB2 NIW визний мөн чанар, ерөнхий шаардлага ямар байдаг вэ?


EB-2 NIW төрлийн ногоон карт нь АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг төрүүлсэн гадны орны шаардлага хангасан мэргэжилтнүүд өөрөө өөрийгөө спонсорлож ажлын санал, ажил олгогчийн спонсор шаардах нөхцлийг цуцлан өгөх замаар байнгын оршин суух эрх олгох явдал юм.

Үндэсний ашиг сонирхлыг нэн түрүүнд татаж буй салбарууд бол Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Математикийн шинжлэх ухааны салбар (STEM)-ийн мэргэжилтнүүд юм. Харин Нисгэгч, Багш, Хуульч, Бизнес эрхлэгчид, тээвэр зууч зэрэг болон бүх салбарынхан тодорхой хэмжээнд ашиг сонирхол төрүүлэх, АНУ-ын нийгэм эдийн засагт эерэг хувь нэмрийг оруулах бүрэн боломжтой гэж үздэг нь тус төрлийн визний зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн жишээнээс харагддаг. Цагаачлалын албаны шалгуур үзүүлэлтүүдэд онцгойлон заасан мэргэжлийн төрөл байхгүй тул бүх салбарын мэргэжилтнүүд мэдүүлгээ илгээн хандах бүрэн боломжтой байдгийг зориуд дурдъя.


Тус ногоон картын хамгийн том давуу тал бол та өөрийн мэргэжил, ажлын туршлага, боловсрол болон салбартаа гаргасан амжилтаар АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж чадвал ямар нэгэн ажил олгогчийн спонсор хайх ШААРДЛАГАГҮЙ ба өөрөөр хэлбэл та өөрөө өөрийгөө спонсорлож АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах томоохон боломж олгодог.

EB-2 NIW төрөлд та Баклавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 5-аас дээш жилийн мэргэжлийн туршлагатай байх. Эсвэл, мэргэжлийн зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх нь таны суурь шалгуур юм.

Мөн дор дурьдсан шалгууруудыг хэр сайн хангаж буй эсэхээс таны мэдүүлэг зөвшөөрөгдөх магадлал хамааралтай.


  • Төгссөн сургууль, курс зэргийн албан ёсны бичиг баримтууд

  • Одоогийн болоод өнгөрсөн ажил олгогчдын тодорхойлолт болон дэмжих захидлууд

  • Тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн сертификат

  • Мэргэжлийн онцгой ур чадвартаа тулгуурлан авсан өндөр хэмжээний цалин урамшууллын байдал

  • Мэргэжлийн холбоодын гишүүнчлэлийн байдал

  • Салбартаа оруулсан амжилт, хувь нэмрийг харуулсан нотлох баримтууд

  • Шагнал, урамшуулал, мэргэжлийн сургалт, хөтөлбөрт оролцсон байдал, амжилтыг гэрчлэх баримтууд зэрэг үзүүлэлтүүдээс хамгийн багадаа 3-ыг хангасан байвал та тус визэнд хандах эрхтэй юм.

EB-2 NIW төрлийн ногоон картын талаар илүү дэлгэрэнгүй ба албан ёсны мэдээлэл авахыг хүсвэл

АНУ-ын иргэншил цагаачлалын албаны вэбсайтаас энд дарж танилцаарай.


Зөвхөн дээрх шаардлагыг хангаснаар байнгын оршин суух эрх авна гэх ойлголт бол тун өрөөсгөл гэдгийг анхаарууштай юм. Таныг АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэн хүлээн зөвшөөрөгдөж чадах ирээдүйн АНУ-ын оршин суугч гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Цагаачлалын албаны офицерын хяналт дүгнэлтээр тодорхойлох боломжтой. Үүний тулд өөрийгөө нотолж харуулахад та өөрийн сонголтоор ажиллах бүрэн боломжтой буюу маш сайн КЭЙС МЕНЕЖМЕНТ хийж чадвал давуу тал болж чадна гэдэгт итгэлтэй байна.


eVendow Consulting Firm-ийн зүгээс тантай хамтран өнгөрсөн, одоо болоод ирээдүйн төлөвлөгөөг давуу байдлаар гаргах, бичиг баримтын бүрдлийг холбогдох стандартын дагуу хэрхэн зөв гүйцэтгэх, цаашдын төлөвлөгөөг АНУ-ын нийгэм эдийн засагт хэрхэн үнэлэгдэхүйц байдлаар үзүүлэх гэх мэт өргөн хүрээний судалгаа болон бичиг баримтын бүрдлүүдийг стратеги, ноу-хау шингээн өндөр хүчин чадал бүхий багийн бүрэлдэхүүн томилж ажилладаг гэдгээрээ давуу талтай ба тус визний төрөлд илүү мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадсанаараа гадны бусад фирмүүдээс онцлогтой.

АНУ-д төвтэй eVendow Immigration Consulting Firm тантай хамтран таныг хамгийн БАХАРХАЛТАЙ төрлөөр АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах дараагийн Монгол хүн болж хүлээн зөвшөөрөгдөх хүртэл нэг баг болон хамтран ажиллаж үр дүнд хамтдаа хүрэхэд бэлэн байна.
Та шийдвэрээ гаргаад зорилго тавьж ажил хэрэг болгох л үлдлээ.

Хэрвээ та тус төрөлд өөрт тань боломж байгаа эсэхэд анализ хийлгэхээс гадна гэр бүлдээ зориулсан иж бүрэн гаргалгаа, төлөвлөгөөг бидэнтэй хамтран гаргаж хэрэгжүүлэхийг хүсвэл бид танд

WINDOW-CONSULTING санал болгодог билээ. Та энд дарж eVendow мэргэжилтнүүдтэй зөвлөх уулзалтын цаг захиалах боломжтой


 

Бидэнтэй холбоо барих:

+1(407) 974-7375

+976 7200-7375


Тус бичвэр хуулийн зөвөлгөө биш бөгөөд мэдээлэл, мэдлэг түгээх зорилготой юм.

426 views1 comment

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Sep 26
Rated 5 out of 5 stars.

Bayarlalaa

Like
bottom of page