Цагаачдын өлгийн нутаг гэгддэг АНУ-ын Виз Цагаачлалын асуудал нь олон улсын түвшинд анхаарлын төвд байсаар ирсэн билээ.
eVendow Consulting Firm-ийн мэргэшин ажилладаг Ногоон Картын төрлийн нэг болон АНУ-ын Ашиг Сонирхолд үндэслэн зөвшөөрөл олгодог EB2NIW (National Interest Waiver) төрөлд 2025 онд шинээр орсон журмын шинэчлэл нь тус төрөлд виз мэдүүлэгчид төдийгүй тус салбарын мэргэжилтнүүдэд багагүй сорилт болж байгаа билээ. Тодруулбал, журмын өөрчлөлт нь, 1 дүгээр сарын 15-д гарч даруй хэрэгжиж эхэлсэн боловч тус өдрөөс өмнөх хугацаанд мэдүүлэг гаргасан ч Цагаачлалын Албанаас хариугаа хараахан авч амжаагүй хүлээгдэж буй кэйсүүдийг шинэчлэгдсэн журмын дагуу хянан шалгаж байгаа нь тус виз тойрсон нөхцөл байдлыг улам ярвигтай болгож, зөвшөөрөгдсөн хариу авахад улам өндөр болсон талаар салбарын хуульчид, мэргэжилтнүүд төдийгүй виз мэдүүлэгчид мэдлэг, чадвараа уралдуулж буй цаг хугацаа юм.

Энэхүү бичвэрээр бид манай фирмийн хамгийн сүүлийн буюу 2025 оны хамгийн эхний
EB2NIW APPROVAL буюу ЗӨВШӨӨРӨЛ авсан сайхан мэдээг хуваалцаж буйдаа баяртай байна. Ийнхүү бас нэгэн бахархалт Монгол маань буюу Шинжлэх ухааны салбар тэр дундаа мал эмнэлэг зүйн ухааны Доктор АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж цаашид эх орондоо цаашид оюуны хувь нэмрээ оруулах бололцоо бүрдэж буйн гэрч болж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Энэ бол энгийн нэг зөвшөөрөл авах эсвэл бичиг баримтаа Англи дээр хөрвүүлэн форм бөглөж илгээх төдий ойлголт биш юм. Харин энэ бол стратеги, төгс менежмент, итгэлцэл, хүлээцтэй болоод хүндлэлтэй үйлчлүүлэгч, байгууллага хоёрын хамтын ажиллагаа зэргийг шаардсан томоохон төсөл байдаг билээ.
2025 ОН - ВИЗНИЙ ӨНДӨР СТАНДАРТЫН ШИНЭ ЭРИН ҮЕ
EB2-NIW нь ажил олгогчийн ивээн тэтгэлэггүйгээр АНУ-д байнгын оршин суухыг хүсэж буй дундаас дээш түвшний салбартаа өндөр хувь нэмрээ оруулж буй мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхлэгчдэд хамгийн үнэ цэнтэй визийн төрөл хэвээр байна.
2025 оны шинэчилсэн журам нь уг ангиллын шалгуурыг өндөрсгөж, АНУ өөрийн ашиг сонирхолд нийцэх, нийгэм эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж чадахуйц гаднын иргэдийг сонгон шалгаруулах замаар улсдаа 10 жил цаашлаад илүү урт хугацаагаар албан ёсоор байнгын оршин суух, ажиллах амьдрах эрх олгож буй процесс гэж хэлэхэд болно.
Тухайлбал, тус кэйст ажиллах явцад бид энгийнээс илүү урт буюу бараг бүтэн жил орчим зарцуулж өнөөдрийн үр дүнд хүрсэн ба энэ хугацаанд аль хэдийнэ эхний байдлаар бэлтгэгдэж илгээгдэх сүүлийн шатанд орсон бичиг баримт бүрдлийг шат шатны хянан шалгалтыг орсны эцэст, хууль судлаач болон эксперт, менежерүүдийн зөвлөлийн дүгнэлтээр ерөнхий стратегид дахин шинэчлэл оруулах, нэмэлт материалууд бэлтгэж судалгааны ажлыг лавшруулах гэх зэрэг байдлаар хийгдсэн.
Шинэ журамд, USCIS нь дараах шалгуурыг хангахуйц бичиг баримтын бүрдэл илгээхийг бид зөвлөж байна:
Үндэсний ач холбогдол – Таны хэтийн төлөвлөгөө АНУ-ын өргөн цар хүрээтэй, урт хугацааны хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг харуулж чадаж буй эсэх.
Нотлох баримт – Бичиг баримтын бүрдэл, нотлох баримтад суурилсан, өндөр чанартай байдлаар хянан шалгах.
Эдийн засаг, нийгмийн хувь нэмэр – Таны хэтийн төлөвлөгөө нь, ажлын байр бий болгох, эсвэл салбарын хөгжилд бодит нөлөө үзүүлж буй эсвэл үзүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох.
Өөрөөр хэлбэл, аливаа ерөнхий мэдүүлэг, бичиг баримт нь хүлээн зөвшөөрөгдөхгүй эрсдэлтэй. Таны бүрдүүлсэн материал нэг бүр стратегийн ач холбогдолтой, нарийн төлөвлөгдсөн, төгс бэлтгэгдсэн байх тал дээр анхаарах.
Тус визний шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг Цагаачлалын Албаны сайтаас энд дарж дэлгэрэнгүй танилцахыг зөвлөж байна. Мөн тус визний төрөлд ажлын спонсортой болон спонсоргүй байдлаар зөвшөөрөл олгогдсон тоон үзүүлэлт анализыг манай хууль судлаачдын баг хийснийг энд дарж үзэх боломжтой.
Манай байгууллагын фэйсбүүк хуудсаар зочилж тогтмол явагддаг лайв бичлэгүүд болон бусад мэдээлэлтэй ойр байхыг урьж байна. Харин цаашид вэбсайтын мэдээллийг хамгийн түрүүнд имэйлдээ авч байхыг хүсвэл subscribe хэсэгт мэдээллээ илгээгээрэй.
Та хэрэв өмнө нь манай фирмтэй зөвлөх уулзалт хийж тус визний талаар мэдээлэл авч байсан бол шинэчилсэн журмын дагуу таны нөхцөл байдалд шинэ дүн шинжилгээ хийлгэж бид таны кэйсийг хариуцан ажиллах боломжтой эсэхийг дахин тодорхойлуулахыг зөвлөж байна.
Бид тус төрөл дээр хамгийн сүүлийн үеийн оновчтой стратегийг хэрэгжүүлж шинэчилсэн кэйс менежмент, арга барилыг мөн шинэчилсэн төлбөрийн нөхцөлийн хамтаар нэвтрүүлж эхлээд байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна. Энэхүү боломжийг та бүү алдаарай.
Бидэнд имэйлээр өөрийн CV намтраа илгээж (experts@evendow.com) анализ хийлгэх бүрэн боломжтой.
Тус бичвэр нь хууль эрхзүйн зөвлөгөө биш ба мэдээлэл хүргэх зорилготой нийтлэл болно.
Бачр хүргэe.
Бүхий л сэтгэл зүтгэл, цаг заваа гарган ажилладаг танай хамт олонд хамгийн том баярыг хүргье!
Wow, час хийсэн халуун баяр хүргэе. Мундаг баг хамт олон 👏👏👏
Wow l daa, bayar hurgye
Wow bayar hurgiy. Goy medee bn