top of page

ЦАГААЧЛАЛЫН КЭЙС МЕНЕЖЕР ГЭЖ ХЭН БЭ? Ахлах кэйс менежер Лхагвадуламтай ярилцав.


eVendow - Нэрийн Өдөрлөг эвэнтүүдийн нэг болох Career Celebration уламжлалт эвэнт амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн тухай сайхан мэдээг уншигч, харилцагчид та бүхэнтэйгээ баяртайгаар хуваалцаж байна.

АНУ-ын виз, иргэншил цагаачлалын салбарт зөвхөн хуульчид л ажилладаг гэхээс илүү ойлголт багатай байсан Монголчууд бидний дунд eVendow-ийн хамт олон, тэр тусмаа залуу боловсон хүчин түрэн орж, хаалттай сэдэв мэт байдаг байсан олон асуудлууд, мэдээллүүдийг ил тод хуваалцаж, олон олон гэр бүлүүдийн амьдралд өөрчлөлт хийж, бодит үр дүнгээ талцуулдаг болоод удаагүйг та бүхэн мэдэх билээ.

Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ тэдгээр залуу бөгөөд тус салбарт мэргэшиж, ажлын үр дүнгээ бусаддаа хуваалцаад буй Ахлах Кэйс Менежер Лхагвадуламыг ярилцлагад урьж, түүний хувийн болоод АНУ-дахь карьерийн талаарх туршлагыг хуваалцахыг хүслээ.

Тэрээр нь АНУ-ын Флорида муж дахь Сайнт Лио Их Сургуулийг 50% ын тэтгэлэгтэйгээр суралцан, Бизнес Удирдлагын Бакалаврын зэрэгтэй төгссөн. Оюутан байхаасаа дадлагажиж, "eVendow Consulting Firm"-ээс АНУ-ын карьераа аль хэдийнэ эхлүүлээд зогсохгүй 2 хон жилийн хугацаанд ахлах ажилтан хүртэл мэргэшин ажиллаж байгаа билээ.

АНУ-ын ашиг сонирхолд тэнцсэн байнгын оршин суугчид олгох байнгын оршин суух эрхийг хүсэх кэйсээр зогсохгүй Оюутан болон Аяллын визний төрөлд мэргэшин ажиллаж 100 хувь амжилттай үр дүнгийн үзүүлэлттэй ажиллаж байгаагаар бид мөн бахархдаг билээ.

Тус өдөрлөгт оролцогчдын ихэнх нь АНУ-ын Их Дээд сургуулиудад суралцангаа ажиллаж амьдрах боломж, гаргалгааг хайж буй, АНУ-д аяллын визээр ирээд визний статусаа Оюутны визны стастусруу өөрчлөхөөр төлөвлөсөн болон яг одоо АНУ-д их дээд сургуулиа төгсч байгаа бөгөөд төгсөөд АНУ-д үргэлжлүүлэн ажлын карьераа эхлүүлэх сонирхолтой залуу үеийн төлөөллүүд олноор оролцсноороо өмнөх карьер эвэнтүүдээс онцлог байлаа.


Юуны өмнө ажил амжилтын баяр "Career Celebration" өдөрлөгөө амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Эвэнтэд оролцох хүсэлтээ 500 гаруй хүмүүс Монгол, Солонгос, Австрали, Ирланд болон АНУ-аас ирүүлэн бүртгүүлсэн мэдээлэл байна. Хэдхэн хоногт ийм олон хүн эрэлт хэрэгцээтэй ба тусламж мэдээлэл хайж буй гэдгээ илэрхийлнэ гэдэг томоохон тоо санагдсан. Харин амжилттай оролцсон хүний тоо 100 орчим байсан байна. Монголчууд маань онлайн уулзалт, арга хэмжээнд хэр нэвтэрсэн гэж та боддог вэ? Та өөрөө онлайн хэлбэрт мэргэжлийн түвшинд өндөр үүрэг хариуцлагатай ажил эрхэлдэгийн хувьд санаа бодлоо хуваалцаач.

Юуны өмнө миний баярын өдрийг хуваалцсан бүх зочиддоо, найз нөхөд, гэр бүлдээ маш их баярлалаа. Мөн бусдад хувийн туршлага, мэдлэг мэдээллээ бага ч болов хуваалцахыг хүссэн зорилгыг минь бодит биелэл болгож өгсөн хамт олондоо баярлаж байна. Миний хувьд, би өөрөө пандемикийн үеийн Америкт сурсан оюутан. Магадгүй тэр ч утгаараа эртнээс онлайн орчинд хариуцлагатай байж, харилцаа холбоог сайтар тогтоох зэрэгт суралцаж арга барилаа олж амжсан байж болох юм гэж боддог.

Харин Монголчуудын маань хувьд, миний санахад би анх дадлагажин eVendow Consulting багт туслах цаашлаад, харилцагчийн үйлчилгээний алба зэргээр үүрэгт ажлуудыг хариуцан ажиллаж байх эхэн үеийг одоотой харьцуулбал харьцангүй сайжирсан санагдаж баяртай байдаг. Тэр үед болон одоо ч өдөр бүр тасралтгүйгээр мэдээлэл зөвлөх үйлчилгээ эрэлхийлсэн хүмүүс тасардаггүй. Тэдгээр харилцагч, үйлчлүүлэгч нар маань бидэнтэй дэлхийн хаанаас ч онлайн хэлбэрээр уулзах, гарын үсэг зурах гэх мэтээр хамтран ажиллах болдог. Эхэндээ, цаг товлосон хүмүүс маань хичнээн Монголоор тайлбар бичсэн хэдий ч цагийн зөрүүгээ ойлгохгүй эсвэл фэйсбүүкээр залгана гэж ойлгож хүлээсэн байх гэх зэргээр бэрхшээл маш их гардаг байсан.

Эсвэл зүгээр л хэзээ ч хамаагүй шууд залгаж ярилцаад л амьдралынхаа том шийдвэрийг гаргачих боломжтой гэж сэтгэж хандах мэт хөгжилтэй ч гэмээр зүйлс багагүй тохиолддог байсан. Тэр үеийг одоотой харьцуулбал харилцагч үйлчлүүлэгч нар маань шал өөр болсон, онлайнаар харилцах харилцаа маш сайжирсан гэж хувьдаа бодож баярладаг даа.

Ер нь зах зээл, хэрэглэгчдээ бид өөрсдөө мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлээд зогсохгүй хүмүүжүүлж сургах соёлжуулах ёстой. Тиймээс чадахгүй байгаад нь бид тохируулж биш тэднийг мэддэг чаддаг болгоход нь бид туслаж өөрсдөө үлгэрлэж, ажиллана. Аяндаа хүмүүс сайжирч өөрчлөгддөг юм гэж бид дотооддоо нэг бус ярилцаж шантралгүй ажилласаар байгаа. Харин саяны арга хэмжээний тухайд мөн л технологийн хэрэглээний асуудал багагүй учирсан байна гэж ойлгосон. Маш олон хүн цаг нь өнгөрсний дараа асуух, эсвэл орж чадаагүй учраа олоогүй талаараа бичиж холбогдсоор байна даа хэхэ.


Тиймээс эвэнтэд оролцож хараахан чадаагүй харилцагчид болон үйлчлүүлэгчиддээ зориулж түгээмэл ярилцсан асуултуудаас сонгож асуухад, Виз, Цагаачлалын салбарыг сонгож, карьераа ахиулан Ахлах кэйс менежерээр ажиллаж эхлэхээс өмнөх тус салбарын талаарх ойлголт хүлээлт болон яг одоо  салбарынхаа гүнд нь орж ажиллах үеийн бодит хүлээлт, онцлог ялгаа нь юу байсан бэ? Хуульч биш хүмүүс энэ салбарт ажилладаггүй гэх ойлголттой байгаа залуучууд болоод харилцагчидад хандаж хэлэхэд,

АНУ-д удаан амьдръя гэвэл Ногоон Картны сугалаанд бүртгүүлж хожвол болно гэж ойлгодог байлаа. Одоо мэдээлэл илүү дээрдсээр харьцангүй багассан санагдсан. Харин eVendow consulting firm-д ажиллаж эхэлснээр АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж амьдрах олон гарц гаргалгаа боломжууд байдгийг мэдсэн. Тэр дундаа Монгол хүнд эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлага, ур чадвар, ололт амжилтууд дээрээ үндэслэн өөрөө өөрийгөө спонсорлох буюу АНУ ашиг сонирхлыг төрүүлэх ур чадвартан болж сонгогдох боломж байдгийг мэдэж авч бусдад түгээж байгаадаа баяртай байдаг. Миний хувьд ч мөн адил мэргэжлийн консултант буюу зөвлөх экспертүүд, хуульч нар ямар ялгаатай талаар илүү ойлголттой болсон бусад хүмүүсийг ч бас ойлгоосой гэж боддог. Цаашлаад цагаачлалтай холбоотой консалтинг үйлчилгээг цагаач статусаар амьдарч буй хүн эсвэл цагаач статустай амьдарч үзсэн хүн илүүтэй нарийн мэдэрч ойлгож, мэдээлэл, боломж, гарц гаргалгааг зөвлөж ажиллаж чадахыг харж ойлгосон. Анх өөрийгөө хуулийн салбарт сураагүй, эсвэл сурах ёстой юм болов уу гэж бодох үе байдаг байсан. Харин ажлаа ойлгоод, салбараа ойлгоод ирэхээр, олон нийт төдийлөн сайн мэддэггүй олон ялгааг мэдэж авч, хууль эрх зүйн зөвлөгөөг хуульчдаас авахаас гадна тус сэдвийг тойрсон асар их мэдээ мэдээллийг түгээх, тусламж үзүүлэх, туршлагаа хуваалцах, замчлах гээд л олон үйлчилгээг зөвхөн өөртөө хадгалаад байлгүйгээр мэргэжлийн байдлаар бусдад түгээх нь зүйтэйг ойлгож байна. Гадныхны дунд энэ систем гэх үү үйлчилгээ гэх үү зүйл нь маш энгийн түгээмэл байдаг атал бидний дунд одоо л eVendow - р дамжуулж ийм үйлчилгээг авдаг болсон байгаа нь азтай ч гэмээр хаяа бас азгүй ч гэмээр санагддаг юм. Олон олон гэр бүл үүнийг эртхэн мэдсэн бол, та нартай эртхэн уулзсан бол, гэхийг консалтинг хийж байсан зөвлөхүүдийнхээ ажлын явцаас дэргэдээс нь харж, сонсдог байлаа. Тийм болохоор бид хуулийн хүрээнд бусдад мэдээ мэдээлэл түгээж, мэдлэг хуваалцах явдал нь бидний хийж чадах хамгийн том тус байх болно гэж манай багийнхан хоорондоо ярьж нэгэндээ урам өгч ажилаа хийдэг дээ.


Кэйс менежер албан тушаал нь ямар ажил үүргийг гүйцэтгэдэг вэ? Энэ ажлыг хийхэд тэнцэх гол шалгуур ямар байх вэ?

Харилцан адилгүй юм. eVendow байгууллагын хувьд хайбрид арга барилаар ажилладаг гэж хэлнэ. Энэ нь, Өрнө Дорнын соёл, ажлын арга барилыг хамтад нь авч явах амаргүй чадварыг шаарддаг. Яг шууд жишээ нь Маркетинг менежер хүний ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолт энэ гэчихдэг шиг байх боломжгүйг сайн ойлгоод байгаа. Тэгэхээр яг "eVendow Кэйс менежер" юу хийдэг талаар л ярих болж байгаа юмуу даа (инээв).

Кэйс менежер гэж манай багийн хувьд судас нь болдог чухал хүн нь юм. Тухайн үйлчлүүлэгч анх Зөвлөх Мэргэжилтнүүдтэй консалтинг хийж бүх гаргалгаагаа гаргаж, шийдэл төлөвлөгөөгөө тогтож, үйлчлүүлэгч болсноор кэйс менежмент багт хуваарилагдан ирдэг. Үйлчлүүлэгчийн өөрт нуугдсан мэдээллийг зөвөөр гаргаж ирэхэд чухал нөлөөтэй байдаг. Кэйс менежер нь үйлчлүүлэгчтэй нэг баг болж ажиллаж түүний ажил мэргэжил, ололт амжилтын талаарх кэйс мэдээллийг хүлээн аваад эксперт, хуульчийн багаас ирсэн зөвлөмжийн дагуу харилцагч үйлчлүүлэгчиддээ дэмжлэг үзүүлж кэйсийг нь илүү сайжруулан ажилладаг. Жишээ нь: А гэх хүний намтар дээр ажилладаг байлаа гэхэд түүний ажлын онцлог хийж бүтээсэн зүйлсийг тухайн хүнээс зөв асуулт асууж жижиг гэлтгүй зүйлийг тухайн хүний онцлох чадвар болгон харуулах зэрэг зүйлсийг хийх хэрэгтэй болдог. Ингээд зогсохгүй эхнээс дуусах хүртэлх дор хаяж 6 сарын хамтын ажиллагааг үүсгэж, тус кэйст ажиллах багадаа 10 гаруй ажилтан, мэргэжилтнүүдийг зохион байгуулж, менеж хийж ажилласнаар үйлчлүүлэгч маань стресс бага, илүү цаг мөнгө үрэлгүйгээр амжилттайгаар кэйсээ илгээх боломжтой болдог. Кэйс менежер л зөвхөн нэг кэйс дээр ажилладаг гэж ойлгож болохгүй маш олон хүмүүс кэйсийг хянан шалгаж давхар давхар зөвлөмжүүдйиг өгч дэмжих ажилладаг. Тэгэхээр энэ ажлын гол шалгуур гэвэл олон зүйл хэлмээр байгаа ч нэн түрүүнд харилцааны ур чадвар гэж хэлэх юм шиг байна. Маш олон төрлийн хувь хүмүүс, олон түвшний мэргэжилтэй цолтой хүмүүс дээр нэмээд манай багийнхан за магадгүй нэмээд гадны баг мэргэжилтнүүд хүртэл хамааралтай болж ирнэ. Тэгэхээр харилцааны зөв ур чадвар олж төлөвшихдөө өндөр анхаарахгүй бол эсрэгээрээ өөрөө ажлаа хийх гэхээсээ илүү шантрах, хариуцлага алдах, стрэсстэх зэрэг бол хамгийн түрүүнд тохиолдох бэрхшээл байх байсан байхаа. Миний хувьд анхнаасаа шууд энэ албан тушаалд ороогүй, бага багаар өөр өөр үүрэг даалгавар дээр ажилласаар, харьцангуй байгууллагынхаа талаар, үйлчлүүлэгчдийн кэйс, бэрхшээл сул давуу тал гээд маш сайн ойлголттой болсон. Мөн байнгийн дотоод сургалт, трэйнингд хамрагдан өөрчлөлт, зөвлөгөөнүүд тасралтгүй авч багтайгаа ажилладгийн ачаар багагүй сайжирч байгаа гэж найдаад байгаа. Илүү их сайжрах, өдөр бүр үйлчлүүлэгчдээсээ болон багаасаа суралцах зүйл дуусашгүй их байдаг. Экспертүүдтэй уулзалт хийсний дараа ВОООВВ тэгэж стратеги гаргаж бас бодож болох юм байна гээд бас нэг сургамж, мотивац аваад л гарч ирдэг. Ер нь бол кэйс менежер их сонирхолтой ажил.


Онлайнаар ажилладаг гэлээ. Одоо үед бараг хүн бүхэн үүнийг хүсэх болсон. Таны өгөх зөвлөгөө юу вэ? Бас үүний давуу ба сул талууд ямар байдаг вэ?

Би ч тэгж боддог үе байсан. Хүмүүс бодохдоо онлайнаар л ажиллаж мөнгө олох хамгийн амархан. Үүнийг л хүсдэг. Харин яг Америк арга барилаар Америк дүрэм журам дагаж онлайнаар ажиллах гэдэг өөр л гэж хэлнэ дээ. Мэдээж шантраасай гэж бодохгүй байна. Гэхдээ сонголт хийхдээ сэтгэл хөдлөлөөрөө битгий хандаарай. Ядаж л камераар байнга харж ярилцаж байгаа хүнээ бодитоор уулзаж байгаагаас дутахгүйгээр сайн ойлгож ойлголцож, бүр энергийг нь мэдэрдэг байх хэрэгтэй болдог. Имэйл, текст харилцаа голчлоно. Магадгүй санаа бодлоо буруу илэрхийлдэг, буруу үг хэрэглэдэг хүн байвал яах вэ тээ. Уулзахаараа ёстой аятайхан хүн. Гэтэл онлайнд харилцахдаа тааруу хүн байх жишээний ч юм уу. Надаас сошиалаар хүмүүс яаж ингэж онлайн ажил олж хийх вэ гэж их асуудаг. Бас манайх ажилтан авах үед би хэд хэдэн ярилцлагыг хариуцаж хийж байсан, ажлын өргөдлүүдийг харахад, надад онлайн ажил хэрэгтэй байна. Би онлайн ажил хайж байна. Ийм утгатай илэрхийлэмжээсээ болоод ярилцлагад огт дуудагдах шатандаа ч хүрэхгүй, сонгогдохгүй байх жишээтэй байдаг. Энэ бүхнээс ажлаа хийх зуураа суралцсаар л яваа. Нээрээ л онлайн ажил надад хэрэгтэй бол би хийх биш. Харин би онлайнаар ажиллаж дийлэхүйц чадвартай эсэхээ эхлээд бодох хэрэгтэй юм билээ шүү. Өчигдөрийн эвэнт дээр захирал Нармандах маань миний талаар сэтгэгдэл дээр хэлсэн нь надад улам их үүрэг хариуцлага мэдрүүлэх шиг санагдсан. "Лхаагий, онлайнд ажиллана гээд өөрөө ажиллаж байгаа юм бишээ. Онлайнд ажиллана гэдэг хамгийн хэцүү. Харин оффист ажиллах явцдаа онлайнд ажиллаж чадахуйц шаардлага хангасан учраас Солонгост очсон ч үргэлжлүүлээд онлайн ажиллах зөвшөөрөл олгосон учраас ажиллаж байгаа юм шүү" гэж хэлсэн. Үүнийг сонсоход би өөрөө түр мартсан байсан санагдсан. Би анх удирдлагуудтайгаа хэсэг хугацаанд Солонгосоос ажиллах шаардлага үүсээд буйг хуваалцахад, чиний тухайд бол зөвшөөрнө. Үлдсэн нэг сардаа яг бүтэн цагаар заавал оффистоо сууж ажиллана шүү. Гэж анхааруулсан байдаг. Дашрамд үргэлж боломж олгож өгдөг та нартаа маш их баярлалаа гэж хэлье!

Баярлалаа, би ч бас давхар энэ талаар эрэгцүүлэхэд хүрлээ (инээв). Хамт ажиллахад үнэхээр таатай, мэргэжлийн мундаг байдаг шүү гэдгээ энэ завшааныг ашиглаад хэлье. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Өөрийн үеийн залуустаа болон дүү нартаа зориулж үг дайх боломж олгъё.

Би ч гэсэн бас маш их баярлалаа. Ингэж ярилцах их сонирхолтой санагдлаа. Үүнийг санаачилсан Бизнес Хөгжлийн багийнхандаа баярлалаа. Мөн бүх багийнхандаа амжилт хүсье. Харин миний үеийнхэн хэрвээ үүнийг уншиж байвал магадгүй дөнгөж төгссөн эсвэл сурч байгаа бол та нар маань маш зоригтой бас яг Америкт ирнэ эсвэл үргэлжлүүлэн амьдрана гэж шийдсэн бол маш нарийн төлөвлөгөөг л сайн гаргаарай. Эрт байна тэгж байгаад болно доо, харж байтал болно доо гэж битгий яваарай гэж захимаар байна. Учир нь энэ ажлаа хийж байхдаа яг ийм байдлаар маш олон хүн хайран боломжоо алддаг, цаг хугацаа мөнгө санхүүгээ ч алддаг юм байна гэдгийг харж байгаа. Харин надаас дүү нар бол, би мэдээж тийм мундаг хүнд зөвлөх сүртэй хүн нь биш л дээ хэхэ. Гэхдээ мөн л зоригтой гол нь зорилгоо яг л тодорхой гаргаад, хэрэгжүүлээд яваарай. Америкт болохгүй боломжгүй зүйл ховор байдаг юм байна даа гэж хардаг шүү. Тиймээс ирээд өөрийгөө бүх талаар сориод үз. Үнэхээр чиний байх ёстой газар чинь мөн бол заавал амжилт гаргаж чадна гэж итгэж байна. Амжилт хүсье.

Дахин баярлалаа. Ингээд үүгээр бяцхан ярилцлагаа өндөрлөе.



Тус ярилцлагыг сэтгүүлчид бус харин eVendow team хийсэн тул мэргэжлийн алдаа дутагдал байвал хүлцэл өчиж байна. Та бүхэндээ бид өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцахдаа үргэлж баяртай байх болно.

Та вэбсайтад subscribe хийж имэйл хаягаа бүртгүүлснээр тогтмол мэдээлэл хүлээн авах боломжтой болно. Харин танд болон танай гэр бүлд тусгайлан зориулсан консалтинг уулзалт хэрэгтэй байвал www.evendow.com хаягаар орж манай мэргэжилтнүүдтэй уулзалтын цаг захиалах боломжтой.



134 views0 comments

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page