top of page

eVendow - Extraordinary Envoy Battsetseg Shagdar

eVendow Immigration Consulting Firm-ийн Орландо төв оффис өнгөрөгч долоо хоногт онцгой зочинтой байлаа.

Бидний эрхэм зорилгуудын нэг болох мэргэжил ур чадвараараа дэлхийд үнэлэгдэхүйц Монголчууд маань АНУ-д албан ёсны оршин суух болон түр зорчих эрхийн хүсэлтийг Иргэншил цагаачлалын албанд гаргах, цаашлаад тэдний ололт, амжилттай амьдралд дэмжлэг өгөхүйц экосистем үүсгэн ажиллах явдал билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд байгууллагын үйл хэрэг, түүнтэй холбоотой үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх элч буюу Тусгай Төлөөлөгчөөр МУ-ын Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд цолтой, Боловсролын Ухааны Доктор, хатагтай Шагдарын Батцэцэгийг "EVENDOW - EXTRAORDINARY ENVOY"-р өргөмжилж батламж гардууллаа.

Тэрээр БН Индонез улс, БН Куба улс, Латин Америкийн орнууд хариуцан улсаа төлөөлж Элчин Сайдын албыг хашсан ба одоогоор АНУ-д оршин сууж байна.

Ур чадвар, мэдлэг боловсролоороо мэргэшсэн Монголчууд маань АНУ, цаашлаад дэлхийн хүн байж амжилт гаргах бүрэн потенциалтай. Тэдэнд зөвхөн гарц гаргалгаа болон тэдний хараахан мэдэхгүй байгаа томоохон боломжуудыг нээн таниулах нь бодит дэмжлэг байх болно.

Гэсэн үзэл санаа нь eVendow-ын үнэ цэнтэй яг нэг зүгт нийлж байгаад бид маш олзуурхсан билээ.

Өдгөө eVendow Consulting Firm-ийн залуучууд гадны мэргэжилтнүүдийг салбартаа аль хэднийнээ түүчээлэн мэргэшиж, бодит үр дүнгүүдэд хүрч, түүнийгээ эхнээс нь олон нийтэд танилцуулж байгааг билээ.

Бид өөрсдөө мэргэшээд зогсохгүй цаашид бусдад бодит үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх, өөрсдийн туршлагыг харамгүй хуваалцахыг эрмэлзэж буй бөгөөд энэ удаагийн үйл хэрэг бол үүний эхлэл юм гэдгийг бахархалтайгаар тус бичвэрээр хүргэж байна.

АНУ бол цагаачлалын өлгий нутаг буюу цагаачид тус улсыг үүсгэсэн гэдгийг бид мэдэх билээ. Маш олон цагаач оршин суугчид шинжлэх ухаан, технологи, бизнест асар их хувь нэмэр оруулсаар байгаа. Зарим онцлох цагаачдаас дурдвал, үүрэн харилцааг зохион бүтээсэн Александр Грэхэм Белл (Шотланд), SpaceX-ийг үндэслэгч, Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск (Өмнөд Африк) багтсан байдаг.

Мөн түүнчлэн Алберт Энштэйн бол АНУ-ын цагаачлалын эрх олгох төрөлд тухайн цаг хугацаандаа шинэ хувьсал хийсэн түүхтэй аж. Товчхондоо Энштэйн Герман гаралтай Америк иргэн бөгөөд түүний цагаачлалын замнал 1930 онд Мэргэжилтнүүдэд олгодог түр хугацааны ажлын виз болох (non immigrant) H1B визээр эхэлсэн гэдэг. Харин тус виз цагаачлалын бус виз буюу түүний хэтийн зорилгыг хангаж эс чадсан ба тэр үед одоогийн EB1 буюу онцгой ур чадвартай оршин суугчдын цагаачлалын визний төрөл байсан бол тэрээр шууд тэнцэх нь ойлгомжтой билээ. Харин тухайн үед буюу 1933 онд АНУ түүнд ШУ-ы салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн EB1 визийг олгосноор тус визний төрлийг Энштэйний виз гэж нэршсэн түүхтэй аж.

Тус бяцхан түүхийг энд дурдаж буй хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, АНУ-д байнгын оршин суух эсвэл түр оршин суух шийдвэрээ хэн ч байсан маш зөв гаргаж тодорхойлох төдийгүй зөв стратегитай төлөвлөх явдал нэн чухал болох нь Энштэйний жишээнд илхэн харагддаг. Хоёрдугаарт, Ноён оргил гэж хэлэгдэх тус оршин суух эрхийг eVendow-Extraordinary Envoy хатагтай Батцэцэг маань албан ёсоор хүсэх шийдвэрийг гаргаж, өөрийн хуульчийн хамтаар яг энэ цаг хугацаанд ажиллаж мэдүүлгээ амжилттай илгээсэн бөгөөд энэ нь тэрээр АНУ-д үлгэр жишээ хариуцлагатай оршин суугч байж, цаг тухайд нь өөрт тохирох оршин суух эрхийг хүссэн явдал юм. Нөгөөтэйгүүр, eVendow-ийн ажиллах зарчмуудын нэг бол, бидний баг хамт олон, тэр тусмаа Монгол багийнхан маань бүгд виз цагаачлалтай холбоотой өөр өөрийн түүхтэй, туршлагатай байхыг эрхэм болгодог. Ингэснээр бид харилцагч үйлчлүүлэгч нартаа илүү ойртсон, чанартай консалтинг үзүүлж, тэднийг экосистемийнхээ тусламжтайгаар дэмжин хамтран ажиллах бүрэн боломж үүсдэг юм.


Хүндэт Батцэцэг нь eVendow багийн мэргэжилтнүүдийн туршлага солилцох болон АНУ-ын виз, цагаачлалын салбарын суурь ойлголт болоод консалтинг үйлчилгээний ахисан шатны мэдээлэл буюу eVendow нэрийн үйлчилгээ болох WINDOW-Consulting болон LevelUp-Consulting харилцагчдад таниулан түгээх албан ёсны эрхийг түүнд олголоо.

Та бүхэн www.evendow.com хаягаар орж, өөрт тохирох мэргэжлийн зөвлөх үйлчилгээг захиалж дэлхийн аль ч улсаас бидэнтэй холбоо тогтоох, хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Хэрвээ Тусгай Төлөөлөгч Батцэцэгтэй зөвлөх уулзалт товлож Америкт амьдрах, ажиллах, бизнес эрхлэх, сурах гэх зэрэг цогц гаргалгааг хамтран гаргахыг хүсвэл түүний нэрийг сонгон тохирох цагийг товлох, эсвэл admin@evendow.com имэйлд тусгай хүсэлтээ ирүүлэхийг хүсье.


39 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page