top of page

EVENDOW хамт олон Денвер болон Тампа хотуудад Баяр Наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Updated: May 29

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу?

eVendow Consulting Firm-ийн төлөөллүүд 2023 оны Флорида муж болон Денвер хотын баяр наадамын дэмжигч байгууллагаар оролцож дэлгэр сайхан наадаж өнгөрүүллээ.



Тампа Бэй хэсэгт жил бүр уламжлан зохион байгуулагддаг Флорида мужийн наадамд манай багийн төлөөлөл хүүхдийн шагайн морин уралдааныг зохион байгуулж, өв уламжлалаа хүүхэд залуустаа таниулахад хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.


Бид Колорадо мужийн Денвер хотод салбар оффистой ажилладаг билээ. Мэдээж бид Монголчуудынхаа баяр наадамд мөн дэмжлэг үзүүлж, хүүхдүүдэд зориулсан уралдаан тэмцээнд зориулж сэтгэлийн хандив өргөж, баярын өдрөөр eVendow асар гарган, наадамчин олонтойгоо мэндлэн танилцаж, хамтдаа сайхан наадаж өнгөрүүлэв.

eVendow Official Partners мэргэжилтэн хамтрагч түншүүд болох Ё. Отгон (санхүү, өв хөрөнгийн зөвлөх) болон Т. Солонго (Үл хөдлөх хөрөнгө зууч, Мэргэжлийн татварын нягтлан бодогч/CPA) нарыг дэмжиж мэдээлэл хэрэгцээт Монголчууддаа тэдний нэрийн хуудсыг түгээх хэлбэрээр ажилласандаа баяртай байна.


Хэрэв та бүхэн манай фирмийн түншлэлүүдийн талаарх мэдээлэл болон зөвлөх уулзалтын цаг товлохыг хүсвэл энд дарна уу.


Дэлхийн даяар тархан суугаа Монголчууд та бүхэн минь зорьсон санасандаа саадгүй хүрч, Монгол Бахархлаа улам бататган байхын ерөөл өргөе.


АНУ, 2023 он


24 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page