top of page

eVendow - Чикагод зорчсон сонин сайхнаас,

Хүндэт уншигч, үйлчлүүлэгч харилцагчдадаа eVendow Consulting Firm-ийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээс бичвэрээр дамжуулан хуваалцдаг уламжлалтай билээ.

Энэ удаад та бүхэндээ Отгонбаяр болон Нармандах нар маань Флорида муж дахь далайн шуурганы үеэрх богино хугацааны нүүн шилжилтийн үеэр Чикаго хот орчмоор зочилсон талаар тус бичвэрээр дамжуулан хуваалцаж байна.



Бидний ажлын арга барилын нэгэн онцлог бол үйлчлүүлэгчдийнхээ виз, цагаачлалын асуудалд бэлтгэгддэг бичиг баримтын бүрдлийг олон өөр цагийн бүсээс ажиллаж зогсолтгүйгээр аль болох хамгийн үр бүтээлтэй байдлаар менежментийг хийж хамтран ажилладаг билээ. Тухайлбал, Монгол, Солонгос, Англи, Пакистан болон Америкийн цагийн бүсүүдэд бид одоогоор ажиллаж байгаа билээ.

Энэ удаад бид тогтсон төлөвлөгөөт мэдүүлгүүдийг цагаачлалын албанд илгээх ажлаа амжилттайгаар далайн шуурганы үеийн эрсдэл, хоцрогдлыг амжилттай менежмент хийж Чикаго хотоос илгээж чадсандаа тун баяртай байгаа.

Төлөвлөгөөт бус аялал хэдий ч тэд Чикаго орчмын үйлчлүүлэгчидтэйгээ биечлэн уулзаж, тэдний амьдрал ахуйтай танилцаж, бичиг баримт бүрдэлтэй холбоотой зөвлөмжүүдийг биечлэн өгч чадсан нь сайн хэрэг.

Мөн Америкт ирж амжилттай бизнес эрхэлж тухайн салбартаа бодит туршлага хуримтлуулж, Америкийн бусад бизнесүүдтэй эн зэрэгцэн яваа хэд хэдэн бизнес эрхлэгч гэр бүлүүдтэй туршлага, санал солилцох нөхөрсөг уулзалтыг хийсэндээ маш олзуурхууштай байгаагаа бидэнд хуваалцлаа. Учир нь eVendow Eco-System-ийн гол онцлог бол Америкт шинэ ирж буй олон төрлийн салбарын мэргэжилтнүүдэд бодит дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, мэдээлэл солилцох зэрээр олон талт үйл хэргүүдийг хамтран бүтээх явдал билээ.

Тиймээс eVendow эко-системд нэгдэж өөрийн мэдлэг туршлагыг бусдад харамгүй хуваалцаж, хамтран ажиллах салбар салбарын мэргэжилтнүүдийг бид танилцуулах, хамтарсан олон төрлийн хөтөлбөр, төслүүдийг танилцуулж ажил хэрэг болгох нь 2025 оны хамгийн эхний хийгдэх томоохон ажлуудын нэг байх болно.

Та бүхэн бидэнтэй хамт байж, Америкт ололт амжилт гарган, албан ёсны оршин суух зөвшөөрлийн дор ажиллаж, бизнес эрхэлж, сурч боловсорч амьдрах Монголчуудын тоог улам нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байгаа. Та бүхэндээ дараа дараагийн мэдээллээрээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэн ажиллах болно.


Эдгээр өдрүүдэд Чикаго хотод eVendow Consulting Firm-ийн төлөөлөгчийн газрыг нээх эрэлт хэрэгцээ маш их байгаа талаар багагүй олон хүмүүсийн санал хүсэлт хүлээн авсан байна. Бид бүх үйлчлүүлэгчдээ онлайн хэлбэрээр тогтмол хүлээн авч уулзаж, мөн хамтран ажиллаж байгаа тул та бүхэн ямар ч чирэгдэлгүйгээр бидэнтэй холбоо тогтоох бүрэн боломжтой байгааг дуулгахдаа баяртай байна.




Мөн тодотгон тэмдэглэх нь, Чикаго хот дахь Консул Т.Батцэцэгийн урилгаар байгууллагаа төлөөлөн уулзалт хийсэн явдал юм. Бидний үйл хэрэг, үйл ажиллагаатай танилцаж мөн Консулын зүгээс болон Чикаго хот орчмын Монголчуудын нэгдлийн хийж бүтээж буй ажил, төслүүдийн талаарх мэдээллийг бидэнд өгсөн нь маш олзуурхууштай мөн тэднээр бахархууштай. Мөн тэрээр виз, цагаачлалын асуудалд тусламж дэмжлэг, үйлчилгээ хэрэгтэй байгаа Монголчуудыгаа албан ёсны, найдвартай газрыг танилцуулан холбон өгч дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлснийг хүндэтгэн хүлээн авсан байна.




Чикаго хот орчмын Монгол оршин суугчид илүү олон болж өссөөр байгаа ба 16,000 гаруй болсон аж.

Мөн Консул Батцэцэг бидэнд Mongolian Heritage Center төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар сайхан мэдээг хуваалцсан байна. Та бүхэн энэ талаар аль хэдийнэ мэдэх байхаа.

Харин хэрхэн оролцох, дэмжих талаар хараахан мэдээгүй бол энд дарж мэдээлэлтэй танилцаж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Мөн ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаарх мэдээллийг энд дарж үзэж танилцаарай.

Монголчууд цөөнтэй амьдардаг мужийн бидний хувьд тус төсөл нь маш сайхан санагдаж, ийнхүү бусдад түгээж бяцхан хувь нэмрээ бид оруулахыг хүслээ.


Эцэст нь, тус аяллын ачаар Монголчууд маань маш хөдөлмөрч байж, тууштай зүтгэсний дүнд хүрэх үр дүндээ хүрч амьдарч байгаа гэр бүлүүд улам олширсоор байгааг сонсох маш бахархалтай байлаа. Одоо харин шинэ ирж буй гэр бүлүүдээ дэмжиж, туулсан урт ба хэцүү замаа хэрхэн товчилж, илүү сайнаар амьдрах боломж байгааг харуулж өгөх цаг нь иржээ гэдгийг үүгээр дамжуулан Чикагочууд та бүхэндээ уриалж байна.


Амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ eVendow Eco-System та бүхэнд нээлттэйг үүгээр уламжилж байна.

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page