top of page

Immigration Window 2024 Tour - Washington, D.C,

eVendow Immigration Consulting Firm нь АНУ-ын Флорида муж, Колорадо мужийн оффисоос виртуал хэлбэрээр дэлхийн аль ч улсад буй харилцагч үйлчлүүлэгчид та бүхэндээ хүрч ажиллаж АНУ-д амьдрах, байнгын болон түр оршин суух эрх, виз, түүнтэй холбоотой мэдээллийг аль болох хүртээмжтэй хүргэж ажилладаг билээ. Бид 2024 онд IMMIGRATION TOUR санаачлан эхний улиралд Вашингтон мужийн Сиаттл хот орчмын харилцагчид, үйлчлүүлэгчдээ зорин очиж, хувийн уулзалт, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсныг та бүхэн мэдэх билээ. Тус эвэнтийн талаарх бичвэрийг эндээс унших боломжтой ба, гол онцлог нь eVendow зөвлөх Хуульч, хатагтай Дионни Винтер Пфунде оролцож хууль эрх зүйн зөвөлгөө олгосон явдал байсан бол энэ удаад eVendow Immigration-Expert-цагаачлалын экспертүүд Вашингтон ДС хот орчимд боловсролын зэргээ дээшлүүлэн суралцаж буй оюутнууддаа онцгойлон зориулсан уулзалт өдөрлөг болон ганцаарчилсан LevelUP консалтинг үзүүлж 2024 оны 7 дугаар сарын 21 өдөр амжилттай зохион байгууллаа.



Immigration Window 2024, Washington, D.C уулзалт өдөрлөгийн зорилго маань АНУ-д боловсролын зэргээ дээшлүүлэн суралцаж буй, цаашид АНУ-д байнгын оршин суух эрх бүхий байдлаар ажиллаж амьдран амжилт гаргах зорилготой оюутнууд, гэр бүлүүдэд зориулж Цагаачлалын Визний талаарх үнэн зөв мэдээ мэдээллээр хангах, тулгамдаж буй асуудалд нь гарц шийдлийн цонхыг нээж өгөх явдал байлаа.

Ялангуяа оюутан, боловсролын зэргээ дээшлүүлэн мастер, докторын зэргээр суралцаж буй оюутнууд суралцаж буй хугацаагаа зөв төлөвлөн, өөрт тохирох байнгын оршин суух эрхийг мэдүүлэх нарийн төлөвлөгөөтэй амьдрах нь хамгийн зөв гарц гаргалгаа байдаг талаар зочид маань цэгцтэй, үнэ цэнэтэй мэдээлэлтэй болсон талаарх сэтгэгдэлээ дуу нэгтэй илэрхийлж байлаа.


Тус өдөрлөгийн онцлог нь бид хувийн болоод ажиллаж буй экспертиз арга туршлагаа хуваалцах явдал байсан. Энэ нь АНУ-ын бусад хуулийн фирм болоод консалтинг фирмүүдийн дунд тийм ч түгээмэл биш туршлага буюу тэр бүр бодит арга туршлагыг яг тантай адил тухайн визэнд өөрөө мэдүүлж буй, амжилттай визээ авсан хүмүүс түүхээ илэн далангүй хуваалцах асуудал нь элбэг биш байдгийг бид мэдэх билээ. Тиймээс зочид маань мөн тус уулзалтад маш олзуурхан хүлээн авч үнэт цагаа зарцуулсанд бид мөн баяртай байгаа ба арга хэмжээг өндөр үр дүнтэй, зорилгодоо хүрч чадлаа хэмээн дүгнэж байгаа.


Мөн уулзалтын хүндэт зочноор eVendow Extraordinary Envoy, Ambasador Ш Батцэцэг маань оролцож биднийг дэмжихээс гадна, зочдод өарийн туршлага сэтгэгдлийг хуваалцсан явдалд талархалтай байна .

Монголчууд бид энэ том гүрэнд мэдсэн чадсан бүхнээ өөртөө авч үлдэх бус бусдад түгээх, хуваалцах, хамтдаа дэвшихийг гол үзэл санаа болгох нь зүйтэйг уншигч та бүхэндээ уриалж байна.

Цагаачлал, визний салбарт АНУ-д дараах төрлийн эрх бүхий мэргэжилтнүүдээс та сонголт хийн хамтран ажилладаг зарчимтай

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульч

  • Хуулийн фирм

  • Туршлага бүхий хувь хүн

  • Экспертиз, мэдлэг бүхий зөвлөх байгууллага.

Хуульч, хуулийн фирмээс та хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой.

Харин хуульч бус, салбарын мэдлэг туршлагатай экспертүүд бүхий консалтинг фирм танд харилцан адилгүй үйлчилгээ үзүүлж мэдээлэл өгч мэдлэг түгээн, таныг хөтлөн ажиллах зарчмаар ажилладаг.

eVendow Consulting Firm танд иж бүрэн зөвлөх үйлчилгээг салбарын экспертүүд, кэйс менежментийг үзүүлж ажилладаг билээ.


Тус өдөрлөгийг удирдан зохион байгуулсан eVendow мэргэжилтнүүддээ энэ дашрамд баяр хүргэж талархал илэрхийлье.

Б. Тэмүүжин - EB1A Einstein Visa , eVendow Leading Expert / Экспертүүдийн багийн ахлах

Б. Эрдэнэчимэг - eVendow, visa and business consultant / Бизнес болон визний зөвлөх

Professional Business coach / олон жилийн туршлагатай жижиг дунд бизнесийн сургагч багч, eVendow визний зөвлөх

П. Золжаргал - Former Head of Case Management Department, Employment Based and Work visa specialized Consultant / Ажил хөдөлмөрт тулгуурласан ногоон карт болон ажлын визний кэйс менежментийн ахлах туршлагатай зөвлөх


Танд болон танай гэр бүлд зориулсан АНУ-д ажиллаж, амьдрах гарц гаргалгааг ярилцах уулзалт товлох хүсэлтэй бол энд дарж цаг захиалах боломжтой. Мөн та зөвхөн хуульчтай уулзалт товлох, хууль эрх зүйн тусламж шаардлагатай бол admin@evendow.com хаягт имэйл илгээн бидэнд мэдэгдээрэй. 


THE WINDOW OF SUCCESSFUL IMMIGRATION SOLUTIONS

 FLORIDA - COLORADO - WORLDWIDE


CONTACT US:

+1 (407) 974-7375

+976 7200 7375

7 views0 comments

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page