top of page

Танд Америк компаниас ажлын санал ирсэн үү? Beware of Scams

Updated: May 28


Танд ямар нэг Америк компаниас ажиллах санал ирсэн үү? Танд ажлын байр санал болгохдоо танаас тэд төлбөр нэхэмжилж байна уу? Хэрэв ямар нэг байдлаар төлбөр нэхэмжилсэн тохиолдолд энэ нь залилан, хууран мэхлэлтийн нэг арга байх боломжтой аж. Ямар нэг байдлаар ажлын санал ирсэн үед хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө заавал тухайн компани нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг нягтлан шалгаарай.



Хэрэв танд ирсэн ажлын санал үнэн байгаа тохиолдолд АНУ-ын Байнгын оршин суух эрх (Green Card), Ажиллах эрх (EAD) болон хөдөлмөр эрхлэх боломжтой визтэй байх шаардлагатай эсэхэд урьдчилж мэргэжлийн байгууллагаас мэдээлэл аваарай. Эдгээр эрхүүдийн аль нэг нь танд байхгүй тохиолдолд та ажиллах боломжгүй юм.


Мөнд бидний төдийгүй Америк дахь гадны бусад цагаачдын маш их төөрөгддөг хэсэг бол,

Намайг тус байгууллага НОГООН КАРТанд СПОНСОРЛОЖ байгаа учраас би энэ газарт эсвэл визтэй холбоотой бүх зардлаа хариуцах ёстой гэх ТАШАА ойлголт юм.

Тухайлбал, байдлаар АНУ-д Оюутны визтэй байгаа тохиолдолд зайлшгүй сургуулийнхаа Designated school official (DSO) мэргэжилтэнд ямар нэг ажилд орохоос өмнө зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. Хэрэв мэдэгдэлгүй ажилласан тохиолдолд та хууль зөрчих эрсдэлтэй. Энэ нь эргээд та ямар нэг байдлаар ирээдүйд байнгын оршин суух эрх хүсэх үед танд сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг.


АНУ-д их дээд сургууль төгссөний дараа мэргэжлийн дагуу дадлагажих зорилгоор 1-3 хүртэлх жилийн хугацаатай ажиллах эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл таны OPT хүсэх эрх нээгдэх үед АНУ-д Цагаачлалын албанд ажиллах эрх авах хүсэлтийг илгээнэ. Хэрэв та ажиллах эрхийн карт хүлээн авсан бол мэргэжлээрээ хуулийн дагуу ажиллах бүрэн боломж бүрддэг.


Үүнээс гадна богино хугацааны ажиллах эрхтэй Цагаачлалын бус визийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Temporary (Nonimmigrant) Workers | USCIS авна уу.


Хэрвээ та үнэн зөв мэдээ мэдээлэл дутмагаас болж учирч болох эрсдэлээ багасгаххыг хүсвэл цаг алдалгүй eVendow Consulting Firm Expert.үүдтэй консалтинг уулзалт хийгээрэй. Бид зөвхөн таны нөхцөл байдалд онцгойлсон гаргалгаа болоод мэдээллийг хуваалцаж, цаашдын төлөвлөгөөг тань хамтран гаргах бүрэн боломжтой юм.


Уулзалтын цаг захиалах бол энд дарна уу.

Disclaimer: We're not a law firm, or attorney and not providing a legal consultation.

230 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page