top of page

АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны албадан гаргах ажиллагааны үед эдлэх таны эрх.

Updated: Feb 14

eVendow АНУ-ын виз, цагаачлалын консалтинг фирмийн хуулийн судалгааны хэлтсээс та бүхэнд ээлжит мэдээ мэдээллийг хүргэж байна.

Энэ удаад олны анхааралд буй асуудал буюу ICE-DEPORTATION ажиллагаа буюу улсаас албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлэх явцад таны эдлэх эрхийн талаар товч мэдлэг өгөх зорилгоор National Immigration Law Center болон American Immigration Lawyer Assossiation-оос гаргасан зөвлөмжөөс тоймлон хүргэж байна.


АНУ-ын Цагаачлал, Гаалийн Алба (ICE) тус улсад оршин суугаа гэмт хэргийн гарал үүсэлтэй бөгөөд АНУ-руу хууль бусаар хил нэвтэрч ирсэн, бичиг баримтгүй (хугацаа хэтэрсэн визний зөрчилтэй) цагаачдыг саатуулж, албадан гаргах ажиллагааг эхлүүлээд байгаатай холбоотой багагүй сандрал, буруу мэдээ мэдээлэл авах зэрэг асуудал цагаач иргэдийн дүнд үүсээд байна.


АНУ-д амьдарч буй бичиг баримттай болон бичиг баримтгүй бүх цагаачид Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн дагуу эдлэх эрх буй.

  •  Танай гэрийн хаалгыг АНУ-ын Цагаачлал, Гаалийн Алба (ICE)-ны ажилтан тогшвол:

Хаалгаа онгойлгохгүй байж болно. Нэгжлэг хийх шүүгчийн гарын үсэгтэй тогтоол (signed warrant) авч ирээгүй л бол та хэнд ч хаалгаа тайлахгүй байх эрхтэй.

  • ICE-ийн хууль бус цагаачдыг албадан гаргах тушаал нь нэгжлэг хийх зөвшөөрөлтэй адилхан биш юм. Тиймээс нэгжлэг хийх зөвшөөрөл таныг зөвшөөрөл өгөхөөс нааш хуулийн дагуу нэвтрэх эрх олгохгүй.

  • Хэрвээ алба хаагч шүүгчийн гарын үсэг бүхий нэгжлэг хийх тогтоол байгаа гэдгээ баталгаажуулбал хаалганы доогуур шургуулан авч эсвэл цонхны цаана барих байдлаар танилцах боломжтой.

  • Уг нэгжлэг хийх зөвшөөрөл таны овог, нэр, гэрийн хаяг зөв бичигдээгүй бол та тэднийг гэртээ нэвтрүүлэхгүй байх эрхтэй.

  • Та алба хаагчтай ярихыг зөвшөөрч байгаа бол заавал хаалгаа онгойлгох шаардлагагүй. Хаалганы наана цаанаас ярилцаж болно. 

  • Та алба хаагчийн асуусан асуултад хариулахгүй, тэдэнтэй ярихгүй байх (дуугүй байх) эрхтэй. 

  • Алба хаагч танаас АНУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн талаар асуувал асуултад хариулахаас татгалзаж болно. 

  • Асуултад хариулахгүй байхаар шийдсэн бол тэдэнд “Би хариулахаас татгалзаж байна” (I choose to remain silent) гэдгээ тодорхой хэлээрэй.

  • Та дуугүй байх болон өмгөөлөгчөөр дамжин ярихыг хүсэж буй бол түүнийгээ Англи, Испани хэл дээр үзүүлж болно.

  • Таны аль улсын иргэн болохыг харуулах бичиг баримтыг алба хаагчид харуулахаас татгалзаж болно. 

  • Хуурамч бичиг баримт үзүүлэх, худлаа ярихгүй байхыг анхаарах.


Хэрэв та цагдан хоригдсон, саатуулагдсан бол:

  • Өөрийн өмгөөлөгчтэй утсаар ярилцах эрхтэй. 

  • Хэрэв танд өмгөөлөгч байгаа тухай гарын үсэг зурагдсан G-28 маягт байгаа бол алба хаагчид өгөөрэй.

  • Танд өмгөөлөгч байхгүй бол алба хаагчдаас цагаачлалын өмгөөлөгчдийн жагсаалтыг асуугаарай.

  • Мөн та өөрийн улсынхаа элчин сайдын яамтай холбоо барих эрхтэй. Консул танд өмгөөлөгч олоход туслах боломжтой. 

  • Өмгөөлөгчтэй ярилцахаасаа өмнө аливаа бичиг баримтад гарын үсгээ зурахаас татгалзаж болно. 

  • Өмгөөлөгчтэй ярилцахгүйгээр гарын үсэг зурахыг зөвшөөрсөн бол тусгагдсан бүхий л заалтыг бүрэн ойлгосон эсэхээ маш сайн нягтлаарай. 

  • Таны дансны үлдэгдэл 10 хоногийн хэрэглээний зардалд хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүд, найзууд руугаа үнэгүй холбоо барих хүсэлт гаргаж болно. 


Олон нийтийн газраар явахдаа биедээ байнгын оршин суух эрхийн карт (green card), хүчинтэй ажиллах эрхийн зөвшөөрөл, мужийн ID эсвэл цагаачлал, визний бусад баримт бичиг авч явахыг зөвлөж байна. 

АНУ даяар үнэ төлбөргүй эсвэл бага төлбөртэйгөөр хуулийн зөвлөгөө өгдөг олон ашгийн бус байгууллагууд байдаг бөгөөд тус холбоосоор өөрийн оршин суугаа газарт ойр байх байгууллагуудтай холбогдож, тусламж, зөвлөгөө авах боломжтой. 


Тодруулга: Уг мэдээлэл нь таны мэдвэл зохистой агуулга бүхий мэдээлэл бөгөөд хууль эрх зүйн зөвлөгөө биш болно. Хэрэв танд манай фирмийн зүгээс тусламж хэрэгтэй тохиолдолд хуульч Дионни Витэр Фүндэ ажиллахад бэлэн байгаа бөгөөд тухайн ачааллаас хамаарч нэмэлт үйлчлүүлэгч авах боломжтой эсэхийг имэйл бичих хэлбэрээр лавлахыг хүсье admin@evendow.com.





Эх сурвалж: 

 
 
 

Commentaires

Noté 0 étoile sur 5.
Pas encore de note

Ajouter une note
bottom of page