top of page

EVENDOW Immigration Consulting Firm - NEXT LEVEL 2024

eVendow Immigration Consulting Firm-ийн хувьд 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бол томоохон тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө. Бид АНУ-ын Виз, Цагаачлалын салбарт шинэ залуу Консалтинг фирм бөгөөд, ажлын арга барил, ноу-хау, хурдтай өсөлт бодит үр дүн зэрэг үзүүлэлтээрээ хувьсал хийж буйг салбарын хуульчид, мэргэжилтнүүдээс дүгнэдэг билээ.

Тус бичвэрээр харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ бид дараагийн түвшиндээ албан ёсоор гарсан сайхан мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна.

 “THE IMMIGRATION ANNEX ” эзэмшигч буюу Орландо дахь албан ёсны төлөөлөгчдийн шалгүүр үзүүлэлтийг хангаж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Түүгээр зогсохгүй бид WILA - Цагаачлалын хуулийн академийн албан ёсны түнш бөгөөд, eVendow багийн зөвлөхүүд нь тус хуулийн академийн мэргэшсэн мэргэжилтнүүд гэдгээр бид бахархдаг.

Immigration Law Academy - ийн албан ёсны түншлэл, хамтын ажиллагаа.

Тус өдөр Орландо, Денвер, Англи, Миами болон Пакистан дахь eVendow багийн гишүүд биечлэн болон виртуалаар баярын хуралдаа оролцож хамтдаа шинэ төлөвлөгөө, зорилгыг хэлэлцсэн онцлог өдөр болж өнгөрлөө. Флорида мужийн Цагаачлалын хуульч, хуулийн академийн үүсгэн байгуулагч хатагтай Дионне Винтер Бфунде, Цагаачлалын эксперт, көүч, академийн үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Рубен Сантиего болон туслах хуульч Ваннесса нар бидэнтэй туршлага солилцож, тэдний зүгээс манай үйлчлүүлэгчид болон мэргэжилтнүүдэд хүргүүлсэн мэндчилгээг уншигч та бүхэнд хүргэж байна.


Immigration Law Academy болон Wynter Law Firm-ийн үүсгэн байгуулагчийн хувьд Флорида мужийн Орландо хотод байрлах eVendow цагаачлалын зөвлөх үйлчилгээний фирмтэй хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж буй нь бидэнд нэр төрийн хэрэг байна. Энэхүү хамтын ажиллагаа нь тус салбарт мэргэшин ажиллаж буй бусад цагаачлалын экспертүүдийн хамтаар харилцан туршлага солилцож хамтран ажиллах томоохон боломж олгодог. Цагаачлалын үйлчилгээнд хувьсал хийхийг зорьж буй бидний итгэл үнэмшил нэг цэгт нэгдэж буйд олзуурхаж байна хэмээн Цагаачлалын хуулийн фирм болон академийн үүсгэн байгуулагч, хуульч, ментор Дионе Винтер Бфүнде илэрхийлж, баяр хүргэлээ.

eVendow Immigration Consulting Firm-ийн зүгээс, Монгол үйлчлүүлэгчид төдийгүй гадны бүх орнуудын харилцагчдад цагаачлалын хамгийн оновчтой шийдлийг иж бүрэн гаргаад зогсохгүй, Эко-Систем бүрдүүлж, үйлчлүүлэгчдийнхээ цаашдын ололт амжилтад хамтдаа байж, бизнес, санхүү, үл хөдлөх хөрөнгө, даатгал болон татвар, аялал зуучлалын чиглэлүүдэд албан ёсны үйлчилгээг мөн тус онд илүү өргөн хүрээнд үзүүлэн ажиллаж эхлээд байгаа сайхан мэдээг энэ өдөр хуваалцлаа.



eVendow багт итгэл хүлээлгэн бидний үйл хэргийг дэмждэг болон хамтран ажилладаг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлж сайн сайхныг хүсье.


Хүндэтгэсэн

eVendow Immigration Consulting Firm




Англи хэл дээрх хувилбар:


As the founder of Wynter Immigration Law Academy and Wynter Law Practice, I am ecstatic to announce our significant new venture – the opening of our latest location in Orlando, Florida, in partnership with Evendow Consulting Firm. This expansion symbolizes more than our growing physical footprint; it represents our deep-seated commitment to revolutionize the landscape of immigration law education and services.


Our vision at Wynter Immigration Law Academy is audacious yet achievable: to establish an Immigration Annex in every corner of the universe. The Orlando, Florida, location marks a critical step towards this dream, embodying our belief that exceptional immigration law education and services should be universally accessible, transcending all boundaries.


The strategic collaboration with Evendow Consulting Firm is a testament to our disruptive and forward-thinking approach. This partnership is poised to elevate the educational journey for aspiring immigration law professionals and offer superior legal services to those facing the complexities of immigration processes.


Wynter Immigration Law Academy and the Immigration Annex are more than educational establishments; they are symbols of hope, empowerment, and innovation in the field of immigration law. As we celebrate this significant milestone in Orlando, Florida, we reaffirm our dedication to empowering the next generation of legal rebels in the field of immigration law.


Thank you to all clients and customers who trust the eVendow team, supporting our business through collaboration as service providers and clients. We aim to provide clear representation to all and foster mutual prosperity!

63 views0 comments

コメント

5つ星のうち0と評価されています。
まだ評価がありません

評価を追加
bottom of page