top of page

Биометрикийг үйлчилгээ шаардахгүй боллоо.

Updated: May 28

10-р сарын 1-ээс эхлэн I-539 маягтын өргөдлийн нэг хэсэг болох 85 долларын биометрикийн үйлчилгээний хураамжыг төлөх шаардлагагүй болжээ.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) цагаачлалын бус виз, статусыг СУНГАХ болон ӨӨРЧЛӨХ өргөдөл I-539 маягтын биометрийн үйлчилгээний хураамжаас чөлөөлж байгааг 10-р сарын нэгнээр хэрэгжүүлэхээ зарлалаа.

Хэрэв та 10-р сарын 1-ээс өмнө I-539 маягтыг Цагаачлалын албанд ирүүлсэн бол зарим мэдүүлэг гаргагчид хуваарийн дагуу биометрикийн үйлчилгээнд оролцох буюу товлогдсон газар очин хурууны хээгээ өгөх ёстой. Ихэнх тохиолдолд 10-р сарын 1-ээс хойш өргөдөл гаргагчид биометрикийн үйлчилгээний уулзалтад хамрагдахгүй. Харин USCIS биометрикийн мэдээлэл шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагч нь биометрийн үйлчилгээнд хамрагдах тухай мэдээлэлийг Цагаачлалын албанаас бүртгүүлсэн хаягт тань ирүүлэх юм.


Биометрикийн үйлчилгээний хураамжаас чөлөөлөгдөх нь 10-р сарын 1-нээс хойш өргөдөл гаргасан бүх өргөдөл гаргагчдад хамаарна. Үүнд:

- Оршин суух хугацааг сунгах, (цагаачлалын бус виз)

- Статусаа өөрчлөх хүсэлт гаргасан

- I-539 маягтыг H-4, L-2 эсвэл E цагаач биш болгон өөрчлөх хүсэлт гаргасан өргөдөл гаргагчид.


Хэрвээ та аяллын визээ сунгуулах шаардлагатай байгаа бол зөвхөн I-539 маягтын төлбөр л төлөх харин биометрикийн төлбөр төлөхгүй давуу талтай болж байна.

Аяллын визээ сунгах хүсэлтийг илгээх тусламж үйлчилгээг

admin@evendow.com-т имэйлээр хүсэлтээ ирүүлнэ үү.

Холбоо барих дугаар: 407-974-7375



Тус мэдээлэл хуулийн зөвлөгөө биш бөгөөд мэдээлэл өгөх зорилготой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.



134 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page