top of page

15 хоногт аяллын визээ оюутны виз болгох боломж байдаг.

АНУ-ын виз, цагаачлалын асуудалд бид зөв мэдээлэлтэй байх нь хамгийн эхний хийх алхам билээ. Тус бичвэрээр та бүхэнд

Цагаачлалын болон Цагаачлалын бус визний төрлүүдэд түргэвчилсэн үйлчилгээ гэгдэх Premium Processing -ийн хүсэлтийг Иргэншил Цагаачлалын албанд (USCIS) гаргаж, тэднээс өөрийн мэдүүлсэн хүсэлтийн хариуг батлагдсан журмын дагуу 15-45 (ангиллаас хамаарна) хоног дотор хүлээн авах боломж юм.

Бүх визний өргөдлүүд түргэн "premium processing" хамрагдах боломжгүй юм. Түгээмэл ашиглагддаг төрлүүдээс дор дурьдвал:

  • H-1B: Тусгай мэргэжлийн ажилтан

  • L-1: Компанийн салбар хариуцсан ажилтанг шилжүүлэн сууришуулахад олгогддог виз

  • O-1: Онцгой ур чадвар эсвэл амжилттай хүмүүст зориулсан ажил олгогч эсвэл агентлагийн мэдүүлэх виз.

  • E-2: Бизнес худалдан авч хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчийн виз

  • Оюутны визийг Америкт ирсний дараа статусаа солих хэлбэрээр мэдүүлэгчид

  • Оюутан, сэтгүүлч, соёл урлагийнхан зэрэг төрлийн визний мэдүүлгийг Америкт ирсний дараа үндсэн визээ солих хэлбэрээр хүсэлт өгөхөд

  • Employment Based Green Card (I-140): Ажил хөдөлмөрт суурилсан ногоон карт буюу тухайлбал, EB1, EB2 болон EB3 байнгын оршин суугчийн мэдүүлэг зэргийн төрлүүд юм.


Түргэвчилсэн үйлчилгээг хэрхэн мэдүүлэх вэ?

Өргөдөл гаргагчид I-907 маягтыг бөглөж, шаардагдах төлбөрийн хамт Иргэншил Цагаачлалын албанд ирүүлэх ёстой. Маягтыг визний өргөдөлтэй хамт эсвэл дараа нь ирүүлж болно.

USCIS I-907 маягт болон холбогдох төлбөрийг хүлээн авмагц визний төрлөөс хамаарч өргөдлийг 15 эсвэл 45 хоногт хоногийн дотор боловсруулан танд хариу мэдэгдэх журамтай. USCIS дурьдсан хоногийн дотор хэрэгт шийдвэр гаргахгүй бол дээд тус үйлчилгээний төлбөрийг буцаан олгох ба өргөдлийг түргэн шуурхай шийдвэрлэх үүргээ мөн хүлээх журамтай.


Та тус мэдүүлэгт заавал хуульч эсвэл мэргэжилтэн хөлслөх шаардлагатай юу?

Premium process нь аль болох хялбаршуулсан арга барилаар хийгдэх процесс санал болгодог. Тиймээс та бие даан гүйцэтгэхэд хориглох зүйлгүй аж.

Харин Цагаачлалын мэргэжилтэн эсвэл хуульчаас зөвлөгөө, яг өөрийн нөхцөл байдалд хамрах дэмжлэг авч хамтран гүйцэтгэх нь мэдээж үнэлэх боломжгүй билээ.

Тухайлбал,

  • Мэргэжлийн зөвлөгөө: Цагаачлалын хуульчид болон зөвлөхүүд хамгийн сүүлийн үеийн журамтай тогтмол танилцах, судлах байдлаар ажилладаг ба нарийвчилсан яг танд тохирох нарийн зөвлөгөө өгөх чадвартай.

  • Тухайлсан шийдлүүд: Тэд таны тодорхой нөхцөл байдалд тохирсон стратеги боловсруулж, ажлын туршлага, ноу-хау шингээн хамтран ажиллах бүрэн боломжтой.

  • Алдаа гарах эрсдэлийг бууруулах: Зөв удирдамж, гүйцэтгэл нь алдаа гарах, цаг хугацаа эсвэл виз татгалзлын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой байдаг.


Тус бичвэр нь танд мэдээлэл хүргэх зорилготой тул тус хүсэлтийг хүлээн авах боломжит төрлийн визний мэдүүлгүүдийг тодорхой журам, төлбөр болон анкетыг үндэслэж гүйцэтгэдэг нарийн ажиллагаатайг дээр ерөнхий байдлаар сийрүүлсэн тул та бүхэн тус хүсэлтийг өгөхөөр шийдсэн бол хариуцсан хуульч эсвэл туршлага бүхий цагаачлалын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж төлөвлөөгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөе.


Хэрэв eVendow зөвлөхүүдтэй хамтран ажиллахыг хүсвэл тус admin@evendow.com имэйлд тодорхой мэдээллээ имэйлээр илгээх боломжтой.


Premium Processing үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэбсайтаас энд дарж танилцана уу.

62 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page