top of page

RESUME болон CV ялгаатай юу? Цагаачлалын визэнд чухал уу?

Updated: May 29

НАМТАР - таны хэн байсаар ирсэн, одоо хэн байгааг илэрхийлэх илэрхийлэмж бүхий баримт бичиг гэж хэлэхэд болох бөгөөд таны өмнөөс ярьж, таныг илэрхийлэн тайлбарлаж чадах учиртай.

Бид ажилд горилох зорилгоор ихэнхидээ сайн намтар бичихдээ анхаардаг ба үүнд мэргэшсэн мэргэжилтэнгүүд хүртэл байдаг билээ.

Харин та өөрийн мэргэшил, ажлын туршлага, эзэмшсэн боловсролын зэрэг, амжилт бүтээлээрээ өөрийгөө нотлохоос гадна, цаашдын зорилгоо тодорхой харуулснаар АНУ-ын ашиг сонирхолд нийцэж чадвал БАЙНГЫН ОРШИН СУУХ, ажиллах эрхийг (Green Card) авах боломжтой гэдгийг мэдэх үү? Үүнд маш сайн CV нь таны бичиг баримт бүрдэлийн үндсэн хэсэг болдог юм. Гэвч та ажил олгогчийн ажлын санал, эсвэл ажлын байрны спонсоргүйгээр байнгын оршин суух эрх (цагаачлалын виз) хүсэх тохиолдолд таны анкет ажилд орох хүсэлтийн материал шиг байх боломжгүй юм.

Харин илүү стратегитэй, тухайн хүсч буй визний шаардлага, шалгуур үзүүлэлтүүдэд тэнцэхүйц гэдгээ тодорхой харуулж чадсан байвал та амжилттайгаар зөвшөөрлөө авч, бахархалтайгаар NATIONAL INTEREST WAIVER төрлөөр ногоон карт эзэмшигч болох томоохон шалгуурыг бэлтгэж чадах юм.

Хүний нөөцийн мэргэжилтэнгүүд Resume болон Curriculum Vitae (CV) гэж юу болох талаар ямар өнцгөөр тайлбарладаг талаар доор товч тайлбарлая.

Resume нь таны ажил мэргэжлийн туршлага, ур чадвар болон холбоо барих мэдээл зэргийг 1-2 хуудсанд багтаасан товч болон тодорхой мэдээллийг багтаана. Resume нь дор дурьдсан байдлаар Chronological, Functional, Combination and Targeted гэсэн 4-н төрөлтэй байх нь элбэг.

  • Chronological Resume нь хамгийн өргөнөөр хэрэглэгддэг бөгөөд таны ажлын туршлагаа цаг хугацааны байдлаар эрэмбэлэн бичигддэг учир тухайн хүлээн авагч гүйлгэж харахад амар, цэгцтэй байдаг.

  • Functional нь таны ажлын туршлага болон ур чадварыг эхэлж харуулдаг ба цаг хугацааны хувьд наана цаана байж болдог. Энэхүү загварыг хэрвээ та ажлын байрны хувьд завсардсан эсвэл мэргэжлээ сольсон бол хэрэглэхэд илүү тохиромжтой.

  • Combination буюу дээрх 2 загварын холимог. Ерөнхийдөө ажил олгогчид өөрийнхөө ажлын туршлага, ур чадварыг дэлгэрэнгүй харуулсан мөн олон төрлийн үүрэг хариуцлага хүлээх чадвартай гэдгээ харуулж болох давуу талтай. Жишээ нь: Та Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн өмнө нь Санхүү болон Хүний нөөц эсвэл Татвар болон даатгал зэрэг салбарт ажиллаж байсан бол энэ бүх чиглэлээр ажиллах чадвартай гэдгээ өөрийн ажлын туршлагаа Resume-дээ багтаан харуулж болно.

  • Targeted Resume нь та зөвхөн өөрийн ажиллахаар сонирхож эсвэл зорьж буй ажлын байрны холбоотой мэдээлэл оруулна гэсэн үг. Хэрвээ энэ загварын Resume бэлдэхээр зорьж байгаа бол зөвхөн өөрийн ажиллахаар зорьж буй ажлын байрны /үүрэг хариуцлага/ холбоотой мэдээллүүдийг багтаах ёстой гэдгийг анхаарна уу. Энэ загварын Resume тийм их түгээмэл хэрэглэгддэггүй.

Resume нь маш олон төрлийн загвар дээр бичигдэж болох ч дараах мэдээллүүд зайлшгүй байх хэрэгтэй. Үүнд:

1. Холбоо барих мэдээлэл

2. Боловсрол

3. Ажлын туршлага


Жич: Дээрх мэдээллийг оруулахдаа тухайн ажиллаж байсан байгууллага салбарын нэр, байршил мөн өөрийн тань ажиллаж байсан хугацааг нарийн тусгахаа мартуузай.


Харин CV бол “curriculum vitae” гэсэн үгний товчлол юм. Энэ үг анх латин хэлнээс гаралтай бөгөөд шууд үгчилбэл “амьдралын намтар” гэсэн утгатай юм.
CV нь, та өөрийгөө бусдад сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл юм. СV-г анхлан бичихдээ нөгөө хүн тантай анх удаа танилцаж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Анхны сэтгэгдэл болгон маш чухал байдаг. Тиймээс үүнд ихээхэн ач холбогдол өгөх нь чухал. Таны CV-г хараад л, хэдхэн хормын дотор та хэр их анхаарал хандуулж, сэтгэл гаргаж бичсэн байна гэдгийг мэдэхэд амархан байдаг байна.

CV нь Resume-тэй харьцуулахад арай дэлгэрэнгүй байх ба хоёр болон түүнээс дээш хуудас бүхий өөрийн судалгааны ажил, ажиллаж байсан туршлага, суралцсан курс дамжаа, авсан шагнал урамшуулал, хэлэлцүүлсэн илтгэл зэргийг дэлгэрэнгүй дурдсан байдаг.

Эндээс үзэхэд та өөрийгөө АНУ-д борлуулах буюу өөрөө өөрийнхөө маркетинг хийж байна гэж үзвэл өөрийн намтарыг хэрхэн бүтээх талаар маш нухацтай, төлөвлөгөөтэй, цэгцтэй гаргахдаа анхаараарай.

eVendow Consulting Firm үйлчлүүлэгчидтэйгээ хамтран тэдний CV-г зөв стратегитай, үнэн бодит байлгахын тулд Монгол болон гадны мэргэжилтнүүдийн 3 шатны дамжлага бүхий багийн ажиллагаагаар багагүй хугацааг зарцуулан сайжруулж дараагийн түвшинд хүргэж бэлтгэдэг билээ.

CV болон Resume ялгаа юу вэ?

Энэ хоёрын гол ялгаа нь агуулга болон хэмжээгээр өөр байх юм. Resume гэдэг нь нэгээс хоёр хуудас, маш товч, өөрийн тань тухай гол гол мэдээллийг агуулсан байдаг. CV бол та өөрийн ажлын туршлага, амжилт, боловсролын талаар дэлгэрэнгүй нарийн бичсэн байх шаардлагатай болдог.


Tips: Та өөрийн ажлын туршлага болон боловсролын талаар жагсааж бичихдээ он цагийн хувьд хамгийн сүүлийн оноос эхлэж бичих шаардлагатай. Ингэснээр таны танилцуулга материалтай танилцаж байгаа хүн хамгийн сүүлд ямар сургуульд сурсан, ямар ажил эрхэлж байсан талаар мэдээллийг шууд авах боломжтой.


Жишээлбэл:

ЗӨВ

БУРУУ

2020-2023 Харвардын их сургууль

Байгалийн ухааны доктор


1998-2008 10 дугаар сургууль

Бүрэн дунд боловсрол


2015-2017 Харвардын их сургууль

Байгалийн ухааны магистр


2008-2012 Монгол Улсын Их Сургууль

Байгалийн ухааны бакалавр


2008-2012 Монгол Улсын Их Сургууль

Байгалийн ухааны бакалавр


2015-2017 Харвардын их сургууль

Байгалийн ухааны магистр


1998-2008 10 дугаар сургууль

Бүрэн дунд боловсрол


2020-2023 Харвардын их сургууль

Байгалийн ухааны доктор


АНУ-д байнгын оршин суугч болох эхний шалгуур таны эмх цэгцтэй дэлгэнгүй анкет байх ба та өөртөө ямар боломж байгааг мэдэхийг хүсвэл Resume эсвэл CV-ээ admin@evendow.com-т имэйлээр илгээн өөрт тохирох зөвлөгөөг аваарай.

Бидэнд CV-гээ илгээснээр түүнд экспертүүд анализ хийж танд ямар зөв гарц гаргалгаа байгааг зөвлөх ба таны дараагийн боломжит төлөвлөгөөнүүдийг эмх цэгцтэйгээр гаргахад тусладаг.



Холбоо барих:

+1(407)974-7375

+976 7200 7375


120 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page