top of page

АНУ-ын аяллын визний мөн чанар, шалгуурыг мэдэх нь..,

Updated: May 24

Бидний сайн мэдэх аяллын визийг маш түгээмэл мэдүүлдэг ба амжилтгүй хариу авах тохиолдол багагүй байдаг билээ. Тэгвэл юуны өмнө тус визний мөн чанар, шалгуур үзүүлэлт зэргийг эхлээд сайтар ойлгож чадвал та өөрөө ч өөрийнхөө виз гарах магадлалыг таамаглах буюу амжилттай визний зөвшөөрөл авахад бэлтгэх бүрэн боломжтой юм.

eVendow immigration consulting firm-д тасралтгүй ирдэг хүсэлтүүдийн нэг бол аяллын виз мэдүүлэгт тусламж хүссэн байдал. Гэвч бид ачааллын улмаас хамаарч аяллын визэнд зөвлөх үйлчилгээг хараахан олон хүнд үзүүлж чаддаггүй учраас энэ удаад бодит мэдээлэл та бүхэнд түгээн тус болохыг хичээлээ.

Аяллын виз нь АНУ-д түр хугацаагаар бизнес эсвэл аяллын зорилгоор аялах хүмүүст зориулагдсан цагаачлалын бус виз юм.

Энэхүү визийг мэдүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байхыг шаарддаг. 

  • Таны аяллын зорилго нь хууль ёсны бизнес, аяллын зорилгоор АНУ-д нэвтрэх явдал байх явдал

  • Та аль болох тодорхой, хязгаартай хугацаанд аяллаа төлөвлөсөн байх;

  • АНУ-д байх хугацааны бүх зардлыг хариуцах чадвартай байх;

  • Эх орондоо буцаж ирэхүйц баталгаатай гэдгээ харуулах. ¥

Аяллын визтэй тохиолдолд дараах үйлдлийг зөвшөөрдөг. Үүнд:

  1. Бизнес (B-1): бизнесийн байгууллагатай уулзах, шинжлэх ухаан, боловсрол, мэргэжил, бизнесийн хуралд оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах.

  2. Аялал (B-2): аялал жуучлал, амралт зугаалга, хамаатан, найздаа зочлох, эмчилгээ хийлгүүлэх, ах дүү, нийгмийн болон үйлчилгээний байгууллагуудын зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээнд оролцох, хэрэв оролцсоны төлөө төлбөр авахгүй бол сонирхогчдын хөгжим, спорт, түүнтэй адилтгах арга хэмжээ, тэмцээнд оролцох.

Дараах үйлдүүдийг аяллын визтэй байхад хийж болохгүйг анхаараарай.

Эдгээр нь таны цаашдын АНУ-руу очих, аялах, сурах зэрэг зорилгыг үгүй хийх хамгийн том шалтгаан болохыг анхаарах хэрэгтэй.


Үүнд: хөдөлмөр эрхлэлт, төлбөртэй үзүүлбэр, эсвэл төлбөр төлдөг үзэгчдийн өмнө ямар нэгэн мэргэжлийн тоглолт, усан онгоц эсвэл нисэх онгоцны багийн гишүүнээр ирэх, гадаадын хэвлэл, радио, кино, хэвлэлийн сэтгүүл зүй болон бусад мэдээллийн хэрэгслээр ажиллах гэх мэт.


Хэрэв тухайн гэр бүлийн нэг гишүүн уг визээ амжилттай авсан байхад гэр бүлийн бусад гишүүд нь дагалдан аяллын визний зөвшөөрөл автоматаар авах боломжгүй тул гэр бүлийн гишүүн тус бүрт виз мэдүүлэх ёстой юм.

Энэ төрлийн визээр нэг удаагийн зорчилтоор АНУ-д нэвтрэхэд 1-6 сарын хугацаанд эрх олгогдох боломжтой. Хэрэв аялагч нь үндэслэлтэй шалтгаантай бол аяллын визээ дахин сунгуулах хүсэлт илгээх боломжтой байдаг.

Хэрвээ танд аяллын визээ сунгуулах шаардлага байгаа бол тус бичвэртэй танилцахыг санал болгож байна.




Тус мэдээлэл хуулийн зөвлөгөө биш бөгөөд мэдээлэл өгөх зорилготой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.

Мэдээллийн эх сурвалжийг энд дарж үзнэ үү.








1,843 views0 comments

Recent Posts

See All

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page