Тус визний төрөл нь Америкт их дээд сургууль төгссөн, тэр дундаа нарийн мэргэжлийн мэргэжлийн ур чадвартай мэргэжилтнүүд маань илүү сайн мэддэг түгээмэл визний нэг билээ.
Харин тус визийг авах нь маш хэцүү, эсвэл зөвхөн IT (мэдээллийн технологи) зэрэг салбарынхан эсвэл заавал Америк томоохон зэрэглэлийн их дээд сургууль төгссөн хүмүүст боломжтой хэмээн ойлгодог өрөөсгөл ойлголт байдаг байна.
Энэ удаад eVendow Consulting Firm, Legal Researcher багийн зүгээс, та бүхэнд 2024 оны 2 дугаар сарын байдлаарх шинэчлэгдсэн мэдээлэл, зөв ойлголтыг түгээхийг зорьж тус бичвэрийг хүргэж байна.
H-1B виз нь АНУ-ын ажил олгогчдод өндөр ур чадвар шаардах мэргэжилтний ажлын байранд гадаадын боловсон хүчнийг түр хугацаагаар ажиллуулах боломжийг хангаж өгдөг цагаачлалын бус, ажлын виз (Non-Immigrant Employment Visa) юм.
Шаардагдах нөхцөлүүд
H-1B виз авахын тулд дараах нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай:
Тусгай мэргэжлийн ажил: Ажлын байр нь онолын болон практик мэдлэгийг шаарддаг бөгөөд бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх ёстой ажлын байрны шаардлагатай байх
Ажил олгогчийн спонсор: Өргөдөл гаргагч нь АНУ-ын ажил олгогчоос ажлын санал авсан байх ёстой ба тув визийн ажил олгогч хариуцан мэдүүлдэг
Боловсролын шаардлага: Өргөдөл гаргагч нь шаардлагатай боловсролын зэрэг эсвэл түүнтэй дүйцэх туршлагатай байх ёстой ба түүнийг гэрчлэх.
Тухайлбал, Архитектур, инженерчлэл, математик, физикийн ухаан, нийгмийн ухаан, анагаах ухаан, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн мэргэжлүүд, нягтлан бодох бүртгэл, хууль зүй, технологи, урлаг зэрэг салбарт онолын болон практикийн өндөр мэргэшсэн мэдлэгийг ашиглах шаардлагатай мэргэжлийнхэнд зориулагдсан байна.
Өргөдөл гаргах үйл явц
H-1B визийн өргөдөл гаргах үйл явц нь хэд хэдэн үндсэн үе шаттай:
Хөдөлмөрийн нөхцөлийн өргөдөл (LCA): Ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яаманд (DOL) өргөдөл гаргаж, гадаадын боловсон хүчинд санал болгож буй ажлын нөхцөл, хөдөлмөрийн зах зээл дээрх цалингийн мэдээллийг баталгаажуулна.
Өргөдөл гаргах: LCA батлагдсаны дараа ажил олгогч АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд (USCIS) I 129 форм бөглөж, өргөдлөө гаргана.
Цахим бүртгэл: 2020 оноос хойш USCIS нь H-1B визийн квотод хамрагдах ажилчдыг цахимаар бүртгэх системийг хэрэгжүүлсэн. Ажил олгогч нь бүртгэл хийхдээ ажил олгогчийн болон ажилчдын үндсэн мэдээллийг оруулна.
H-1B бүртгэлийн хугацаа (2025 оны санхүүгийн жил)
2-р сарын 28: Ажил олгогч нь H-1B бүртгэлийн акаунт үүсгэж эхэлнэ (Зүүн бүсийн цагаар 12:00 цагт).
3-р сарын 6: H-1B бүртгэлийн хугацаа нээгдэнэ (Зүүн бүсийн цагаар 12:00 цагт).
3-р сарын 25: H-1B бүртгэлийн хугацаа хаагдана (Зүүн бүсийн цагаар 12:00 цагт).
3-р сарын 31: USCIS сонгогдсон бүртгүүлэгчдийг мэдэгдэх зорилготой огноо.
4-р сарын 1: 2025 оны санхүүгийн жилд хамрагдах H-1B квотын өргөдөл гаргах боломжтой хамгийн эртний өдөр.
Дээрх хугацаа энэ онд нэлээд тулсан байх тул хэрэв та манай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байвал бид шинэ үйлчлүүлэгч буюу ажил олгогчийг 2 сарын 15 хүртэлх хугацаанд хүлээн авах боломжтой.
Гол анхаарах зүйлс
Жилийн хязгаарлалт: H-1B визийн хөтөлбөр жил бүр 85,000 шинэ виз олгодог бөгөөд үүнээс 65,000 нь бакалаврын зэрэгтэй хүмүүс, 20,000 нь АНУ-ын магистр ба түүнээс дээш зэрэгтэй хүмүүст зориулагдсан байдаг. Энэхүү виз нь өндөр эрэлттэй тул сугалааны (lottery) системээр сонгон шалгаруулдаг.
Хугацаа: H-1B виз анх 3 жилийн хугацаатай олгогддог ба 3 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой ба нийт визний хугацаа 6 жилээс хэтрээгүй байх шаардлагатай.
Ажил олгогчийн үүрэг: Ажил олгогч нь ажилчдын цалингийн стандартыг хангах, ажлын нөхцөл байдалд нийцсэн байхыг баталгаажуулах үүрэгтэй.
Тус виз нь 3 жилээр олгогдож мөн сунгах боломжтой олгогдох ба H-1B виз авснаас хойш ажил олгогчоо солих боломжтой бөгөөд энэ тохиолдолд шинэ ажил олгогч таны өмнөөс Form I-129 өргөдлийг зөв зохистойгоор гаргаж, зөвшөөрөл авахыг анхаарна уу. Хэрэв та визний хүчинтэй хугацаанд ажлын байраа алдах тохиолдолд дараагийн ажил олгогчийг олж визээ баталгаажуулах хүртэл танд 60 хоногийн хугацаа олгогддог байна.
H-1B виз нь АНУ-ын ажил олгогчдод дэлхийн өнцөг булан бүрээс өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж олгодог чухал төрөл байсаар ирсэн ба тус визээр одоогийн өндөр нэр хүндтэй маш олон эрхмүүд анх ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй аж. Энэ нь ажил олгогч, ажил хайгчдын хувьд олон боломжийг нээж өгдөг тул өргөдөл гаргах үйл явц, шаардлагуудыг сайтар ойлгох нь чухал юм.
Энд дарж мэдээллийг эх сурвалжтай танилцаж, судалгаагаа үргэлжлүүлэхийг хүсье.
This article is for an educational purpose, not a legal advise.
Hozzászólások