top of page

USCIS онлайнаар хаяг солих шинэ хэрэгслийг нэвтрүүлэв.

Updated: May 28

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба нь pending application, petition or request буюу материал, өргөдөл, эсвэл хүсэлтүүд нь хүлээгдэж буй үйлчлүүлэгчдэд USCIS-д хаягаа илүү хялбар шинэчлэх, цаашлаад бичиг баримт шалгалтын процесийг илүү хурдасгах эерэг боломжийг олгох үүднээс Enterprise Change of Address (E-COA) буюу хаяг өөрчлөх, өөртөө үйлчлэх шинэ хэрэгслийг нэвтрүүлжээ.


E-COA систем нь USCIS-ийн үйлчлүүлэгчдэд хаягаа шинэчлэх үйл явцын хурд болон үр ашгийг сайжруулж буй таатай явдал юм.

E-COA-ийн тусламжтайгаар USCIS-ийн онлайн аккаунттай өргөдөл, материал эсвэл хүсэлтүүд нь хүлээгдэж буй ихэнх хүмүүс USCIS-д илгээсэн шуудан хулээн авах хаяг (mailing address) болон оршин суугаа хаягаа (fiscal address) нэг дор шинэчлэх боломжтой бөгөөд ингэснээр хаягийг олон газар шинэчлэх, AR-11 хуудас бөглөх, холбоо барих төв рүү залгах, эсвэл USCIS-ын аль нэг оффист зорьж очих зэрэг төвөгтэй шат дамжлагыг дамжих шаардлагагүй болж байгаа аж.


E-COA бараг бүх төрлийн маягтын хаягийн өөрчлөлтийг автоматжуулах боломжтой ба зарим үл хамаарах тохиолдол байх боломжтой ба дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


Хүлээгдэж буй өргөдөл, материал эсвэл хүсэлт илгээсэн үйлчлүүлэгчид хэрэв нүүсэн бол USCIS-д мэдэгдэх шаардлагатай байдаг ба шаардлагын хүрээнд уг E-COA хэрэгслийг ашиглаж болох нь. E-COA хэрэгсэл нь зөвхөн англи хэл дээр байх ба тухайн хүний хүлээгдэж буй кэйс (pending case) онлайнаар эсвэл шуудангаар илгээсэн эсэхээс үл хамааран USCIS онлайн аккаунтаараа дамжуулан хандах боломжтой.


8 USC 1367 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн (VAWA) тэтгэмж авахаар хүлээгдэж буй эсвэл батлагдсан өргөдөл гаргагчтай хүмүүс, T цагаачлалын бус статус эсвэл U цагаачлалын бус статустай хүмүүс одоогоор E-COA ашиглах боломжгүй байгаа аж.


E-COA хэрэгслийг ашиглахын тулд үйлчлүүлэгчид USCIS онлайн аккаунттай байх шаардлагатай бөгөөд овог нэр, төрсөн огноо, шинэ гэрийн хаяг болон шуудангийн хаягаа оруулах ёстой. Мөн хүлээгдэж буй өргөдөл, материал, хүсэлтийнхээ талаар мэдээлэл оруулахыг зөвлөж байна.


АНУ-ын шуудангийн үйлчилгээнд (USPS) хаягаа солих нь таны USCIS-д хандах хаягийг өөрчлөхгүй гэдгийг анхаарна уу. Та хаягаа өөрчлөх бол USCIS болон USPS хоёуланд нь шинэчилж захиагаа алдах эрсдэлээс сэргийлнэ үү.

47 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page