top of page

АНУ, Тусгаар тогтнолын өдрөөрөө цагаачдыг дэмжин хүлээн авах амлалтаа биелүүлж, 589,400 шинэ иргэнийг хүлээн аваад байна.

"Цагаачдын өлгий нутаг" хэмээгддэг АНУ-ын Иргэншил Цагаачлалын Алба (USCIS) Тусгаар Тогтнолын өдрөөрөө цагаачдыг дэмжин хүлээн авах амлалтаа биелүүлж, 2023 онд 878500 иргэн, 2024 оны одоогийн байдлаар 589,400 шинэ иргэнийг хүлээн аваад буй гэдгээ мэдээлжээ.

1776 оны 7-р сарын 4-ний өдөр бол АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойн баярын өдөр бөгөөд Тусгаар тогтнолын энэ өдрийг АНУ-ын үндэсний өдөр болгож жил бүрийн тус өдөр улс даяар тэмдэглэж ирсэн ба INDEPENDENCE DAY хэмээн нэрлэдэг аж.

 

Жил бүрийн Тусгаар Тогтнолын өдрөөр USCIS нь дэлхийн өнцөг булан бүрт Тусгаар тогтнолын өдөрт зориулсан тусгай ёслолыг зохион байгуулж, энэхүү чухал үйл явдлыг дурсан тэмдэглэдэг бөгөөд эдгээр ёслолоор дамжуулан USCIS нь АНУ-ын шинэ иргэдийн амлалт, оруулсан хувь нэмрийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг уламжлалтай.

 

Эдгээр ёслолууд нь АНУ-ын Засгийн Газар цагаачдыг дэмжин хүлээн авах амлалтаа биелүүлж байгаагаа харуулж буй хэрэг бөгөөд 2023 оны санхүүгийн жилд АНУ-ын Цагаачлалын алба буюу USCIS  878,500 иргэнийг шинээр хүлээн авсан бол 2024 оны санхүүгийн жилийн одоогийн байдлаар 589,400 оршин суугч цагаачдад АНУ-ын Иргэншлийг олгосон байгаа нь өнгөрсөн оны дундажтай харьцуулбал 18%- иар илүү өссөн үзүүлэлттэй байна.


USCIS нь иргэншил авах үйл явцыг зохих бүх хүмүүст нээлттэй болгох амлалтаа дахин нотолж, Жое Байден засаг захиргаа эхэлснээс хойш 14012 тоот тушаалын хэрэгжилтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсан нь АНУ-ын хууль ёсны цагаачлалын системд итгэх итгэлийг сэргээх, шинэ Америкчуудыг нэгтгэх, хамруулах хүчин чармайлтыг бэхжүүлж, мөн "Шилдэг Америкчууд" санаачилгаараа дамжуулан АНУ-д харьяалагдах иргэдийн хувь нэмрийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, шинэ өрсөлдөөнт санхүүжилт болох Иргэний харьяалал, интеграцийн сургалтын академид нээлттэй өргөдөл гаргасан цагаачдад үйлчилдэг байгууллагуудад 12.6 сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.


Хэрэвр та АНУ-ын байнгын оршин сууух эрхийн талаар бусад блог бичвэрүүдтэй танилцахыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй бичвэрүүдийг үзээрэй.


Мэдээллийн эх сурвалжийг энд дарж үзнэ үү.

Тус бичвэр нь хуулийн зөвөлгөө биш ба мэдээлэл түгээх зорилготой болно




1 view0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page