top of page

USCIS NEWS: 2023 оны санхүүгийн жилд 10 гаруй жилийн хоцрогдлыг бууруулжээ.

Updated: May 28

ВАШИНГТОН – АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) 2023 оны санхүүгийн жилийн (Fiscal Year) мэдээллийг тус агентлагийн стратегийн тэргүүлэх зорилтуудаа биелүүлэхэд ахиц дэвшлийг харуулсан мэдээллийг гаргасан байна. USCIS-ийн ажиллах хүч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоцрогдол бууруулж, үйлчлүүлэгчдийн туршлагыг сайжруулах, хүмүүнлэгийн хэрэгцээг хангах, хөдөлмөр эрхлэлтэд суурилсан (Employment Based) Цагаачлалыг бэхжүүлэх замаар АНУ-ыг зорих иргэдэд илүү ээлтэй, боломжит нөхцөлийг бүрдүүлсэн улс болох амлалтыг биелүүлэхийн тулд шаргуу ажилласан сайхан мэдээг үүгээр хүргэж байна.


2023 оны санхүүгийн жилд USCIS 10.9 сая мэдүүлэг хүлээн авч, 10 сая гаруй хүлээгдэж буй хэргийг гүйцэтгэсэн нь тус агентлагийн түүхэнд дээд амжилт тогтоосон тоо юм. Ингэснээр USCIS визний өргөдөл хянан шалгах явцын нийт хоцрогдолыг 15%-иар бууруулсан байна. 

USCIS-ийн 2023 оны санхүүгийн жилд шийдвэрлэсэн өргөдлийн  дээд амжилтын дунд тус агентлаг АНУ-ын 878,500 гаруй шинэ иргэн, тэр дундаа 12,000 цэргийн албан хаагчдад иргэний харьяалал авах өргөдлийн хоцрогдол үр дүнтэй арилгаж чаджээ.


Санхүүгийн жилийн эцэс гэхэд иргэний харьяалал авах өргөдөл гаргагчийн хянан шийдвэрлэх дундаж хугацаа 10.5 сараас 6.1 сар болж буурч, агентлагийн урт хугацааны зорилгод хүрч, АНУ-ын иргэншил авах хүсэлтэй ихэнх хүмүүсийн хүлээх хугацааг мэдэгдэхүйц бууруулсан амжилттай ажилласан байна. 


USCIS нь Харилцагчийн туршлагыг сайжруулах зорилгоор хэд хэдэн шинэ технологийн шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж. 2023 оны санхүүгийн жилд 33,000 гаруй биометрийн товыг онлайнаар өөрчлөх манай өөртөө үйлчлэх шинэ хэрэгслийг ашигласан.  


USCIS нь  2023 оны 12-р сар хүртэл 430,000 гаруй хаягийн өөрчлөлтийг онлайнаар хүсэлт илгээх боломжийг олгосон. Энэхүү онлайн хэрэгсэл нь USCIS-ийн Холбоо барих төвийн утасны лавлагааг 31% хүртэл буюу жилд ойролцоогоор 1.5 сая удаа бууруулах ач холбогдолтой.


2023 оны Санхүүгийн жилд USCIS болон Төрийн департамент АНУ-ын ажил олгогчдын хэрэгцээг хангахад дэмжлэг болж, 192,000 гаруй ажил эрхлэлтэд суурилсан (Employment-Based) Цагаачлалын виз олгосон нь цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй өндөр байсан байна.

2023 оны санхүүгийн жилд АНУ-ын ажил олгогчид болон харьяат бус ажилчдыг дэмжиж, өргөдөл гаргагчийн статусыг тохируулах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн баримт бичгийн (EAD) хүчинтэй байх дээд хугацааг таван жил болгон нэмэгдүүлсэн.


Мөн Олон улсын бизнес эрхлэгчдийн дүрэм, онцгой чадвартай, шилдэг профессор, судлаачдад зориулсан EB-1 цагаачлалын виз, J-1 Соёлын болон Судлаачдын хоёр жилийн дүрмээс чөлөөлөх зэрэг цагаачлалын олон төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой санал боловсруулсан. Мөн Н-2 түр ажилчдын хөтөлбөрийн бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх шинэ дүрмийг санал болгосон байна.


USCIS нь Цагаачлалын бус статусыг өөрчлөх, сунгах өргөдөл гаргагчийн биометрийн хураамжийн шаардлагыг хассан билээ. 


2024 оны Санхүүгийн жилд тус байгууллага өргөдөл шийдвэрлэлтийн хоцрогдолд хяналт тавьж, шийдвэрлэхийн зэрэгцээ ахиц дэвшилд тулгуурлан үргэлжлүүлэн ажиллаж байна. USCIS нь CBP One мобайл аппликейшн эсвэл CHNV процессоор дамжуулан цаг товлосны дараа АНУ-д нэвтэрсэн хүмүүсийн зарим EAD өргөдлийг боловсруулах дундаж хугацааг 30 хоног байлгахын тулд ажиллах юм байна. 

Мөн мэргэжлийн ажилчдад зориулсан H-1B хөтөлбөрийн үр ашиг, бүрэн бүтэн байдлыг шинэчлэх, сайжруулах шинэ дүрмийг санал болгосон ба USCIS нь иргэний харьяалал олгох үйл явцын хугацааг хадгалах, хөдөлмөр эрхлэхэд суурилсан бүх визийг ашиглах талаар ажиллах болно.


Энэхүү мэдээллийг USCIS цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг хүргэх зорилгоор блог нийтлэлийг оруулсан болно. Хэрэв та энэхүү мэдээллийг эх үүсвэрээс нь авах бол энд дарж танилцана уу. 


Хэрвээ танд хууль эрх зүйн туслалцаа гарсан бол Цагаачлалын лиценз бүхий хуульчаас тусламж хүсэхийг зөвлөе. 


eVendow immigration Consulting Firm.ээс зөвлөх үйлчилгээний цаг товлох бол тус линкээр хандана уу. 


27 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page