top of page

USCIS NEWS - Visa Bulletin

Updated: May 28

Цагаачлалын Албанаас сар бүрийн эхний 2 долоо хоногт шинэчлэн оруулдаг Visa Bulletin талаарх 12 дугаар сарын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


Юуны өмнө Visa Bulletin гэж юуг хэлж байгаа талаар ойлголтыг товч өгөх нь зүйтэй юм. Цагаачлалын Алба Төрийн Департаменттай хамтран Employment Based (ажил хөдөлмөрт тулгуурласан) болон Family Based (гэр бүлд тулгуурласан) төрлөөр Adjustment of Status (статус солих) хийх орон тоо тогтоох журмыг шинэчлэн тогтоож байгаа аж. Энэхүү шинэчилсэн үйл явц нь АНУ-ын Албан ёсоор ажиллаж, амьдрах эрх болох Цагаачлалын виз хүсэгч гадны улсын иргэдэд хамаарагдана.


Сар бүр шинэчлэгдэн ордог ба 12 сарын шинэчилсэн Visa Bulletin нь 11 сарын 9 нд орсныг та бүхэнд хүргэж байна.




FINAL ACTION DATES FOR EB PREFERENCE CASES:

​Employment-Based

November 2023

December 2023

EB-1

C

C

EB-2

15JUL2022

15JUL2022

EB-3

01DEC2021

01DEC2021

Дээрх хүснэгт нь Цагаачлалын алба хэдэн он, сард ирсэн кейс дээр ажиллаж буй хугацааг зааж байгаа юм. 12 дугаар сарын Visa Bulletin харахад 2022 оны 7-р сарын 15-наас өмнө ирсэн материалуудыг шалгаж буйг илэрхийлж байна.


DATES FOR FILING OF EB VISA APPLICATION (AOS):

Employment-Based

November 2023

December 2023

EB-1

C

C

EB-2

01JAN2023

01JAN2023

EB-3

01FEB2023

01FEB2023

Дээрх хүснэгтэд заасанаар, тухайн заасан хугацаанаас хойш Adjustment of Status хүсэлтийг хүлээж авахад хараахан бэлэн бус гэсэн хугацааг илэрхийлж байна. Жишээлбэл: EB-2 төрөл дээр зөвшөөрөл авсан хэдий ч 2023 оны 1 сарын 1 нээс өмнө өгсөн Adjustment of Status хийх хүсэлтийг хянан шалгах ажил хийгдэж байгаа юм байна.


Харин C үсэг нь Current буюу хэвийн (одоогийн төлөв) гэсэн утгыг илтгэнэ. Одоогийн байдлаар EB-1 төрөлд өргөдөл гаргаж буй хүмүүс Adjustment of Status ямар нэг хязгаарлалтад баригдахгүй хэвийн илгээж болно.


Дээрх мэдээллийг хүмүүс бүр мөсөн дахин энэ төрлийн виз хүлээж авахгүй хаагдсан гэж буруу ташаа ойлгож, төөрөгдөлд орж буруу төлөвлөгөө гаргаж байгаа тохиолдол багагүй гарч байгаа нь харамсалтай. Тус мэдээлэл нь сар бүр шинэчлэгддэг ба хугацаа бага багаар ахих эсвэл хэвийн болдог байна.

eVendow Consulting Firm зүгээс Монголчууддаа мэдээ мэдээлэл түгээх үүднээс сар бүр тус мэдээллийг нийтлэж байх болно. Өмнөх саруудад зөвхөн манай үйлчлүүлэгчдийн хүрээнд хүрдэг байсан хэдий ч бусад мэдээлэл хомс буй хүмүүст мөн хүртээмжтэй байхыг зорьлоо.


Цагаачлалын албаны ачааллаас хамаарч хугацаа ахих эсвэл ухрах ч боломжтой байдаг. Хэрэв та бүхэн Visa Bulletin талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэллийг үндсэн эх сурвалжаас авахыг хүсвэл энд дарна уу.


Бид дээрх блог постыг албан ёсны цахим хуудаснаас авч тайлбар байдлаар бэлтгэсэн ба энэ нь хуулийн зөвлөгөө биш болно.





107 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page