top of page

АНУ ажил хөдөлмөрт тулгуурласан төрлийн ногоон карт хүсэгчдийг хүлээн авахыг илүүд үзэж байна.

Updated: May 29

Цагаачлал, иргэний харъяалалын тухай хууль (The Immigration and Nationality Act) нь АНУ-ын цагаачлалын албанаас (The U.S. Department of State) хууль ёсны БАЙНГЫН ОРШИН СУУГЧ буюу ногоон карт хүсэгчидэд жил бүр олгож болох цагаачлалын визний орон тоог тогтоодог.



АНУ-ын иргэдийн ойрын хамаатан садны цагаачлалын виз хязгааргүй тул үргэлж орон тоо бэлэн байдаг ба багагүй урт цаг хугацаанд хянан шалгах ачаалал дараалалтай байдаг.


Ойрын хамаатанд дараах хүмүүс хамааралтай болно:

  • АНУ иргэний эхнэр эсвэл нөхөр

  • АНУ-ын иргэний хүүхэд (21 нас хүрээгүй болон гэрлээгүй)

  • АНУ-ын иргэн нас барахаасаа өмнө өргөдөл гаргасан, эсвэл тухайн иргэн нас барснаас хойш хоёр жилийн дотор бэлэвсэн эхнэр (эр)

  • 21-с доошгүй настай АНУ-ын иргэний эцэг эх

Харин гэр бүлээ спонсорлох (Family-sponsored) болон ажил хөдөлмөрт суурилсан (Employment Based) байнгын оршин суух эрх олгохдоо жил бүр тодорхой хязгаартай байдаг учир визний орон тоо байнга нээлттэй байдаггүй.


Гэр бүлээ спонсорлох төрлийн байнгын оршин суух эрхт жил бүр дунджаар 226,000 орчим визний орон тоо байдаг бол ажил хөдөлмөрт суурилсан байнгын оршин суух эрхийг 140,000 визний орон тоотой олгодог байна.


2022 онд гэр бүлээ спонсорлох төрөлд ашиглагдаагүй 57,000 визний орон тоог энэ оны EB (employment based) төрөлд нэмсэн тул 2023 оны EB төрлийн цагаачлалын визний орон тоо 197,000 болон өссөн таатай мэдээтэй. Энэ нь мэдээж EB төрлийн цагаачлалын виз хүсэгчидэд тун таатай зүйл юм.

eVendow Consulting Firm-ийн тухайд EB2 (Employment-Based Second Preference) төрлийн байнгын оршин суух эрхийн кэйс дээр илүү мэргэшиж ажилладаг ба тус төрөл бол ажлын байр, ажлын санал, спонсоргүй шууд бие даан өөрөө ногоон картад хандах боломжтой хамгийн шулуун замаар, бахархалтайгаар өөрийн хийсэн бүтээсэн ололт амжилт болоод цаашдын зорилгоо тодорхойлсны үндсэн дээр олгогддог эрх юм. Тиймээс тус мэдээг бид та бүхэнд БАЯРТАЙГААР дуулгаж байна.


eVendow Consulting Firm-ийн хамт олон та бидний өмнө ямар олон боломжууд байдгийг хуваалцахаар ажилладаг бөгөөд хэрэв та өөртөө ямар боломж байгаа эсэхийг тодорхойлуулах, магадгүй EB2 төрөлд тэнцэх эсэхээ мэдэхийг хүсвэл өөрийн намтар (CV)- ыг admin@evendow.com-т имэйлээр илгээн холбогдоорой.

Бидэнтэй холбоо барих:

+1(407) 974-7375

+976 7200 7375



Reference:

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

889 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page