top of page

АНУ-д албан ёсоор ажиллах эрхтэй "O-Виз". Онцгой ур чадвартай бол ямар боломж байгаа вэ?

Та шинжлэх ухаан, урлаг, боловсрол, бизнес эсвэл спортын онцгой чадвартай, хэмжигдэхүйц ололт амжилт гаргаж салбартаа өндөр ололт амжилттай, хувь нэмрээ оруулж яваа өндөр түвшний мэргэжилтэн бол анхаарлаа хандуулна уу.


Монголчууд бидний дунд Аяллын, Оюутан эсвэл Улирлын чанартай гэрээт ажилтны визийн талаарх ойлголт маш түгээмэл байж ирсэн.

eVendow Immigration Consulting Firm-ийн зүгээс АНУ-ын виз, цагаачлалын асуудалтай хамаатай үнэн бодит мэдээ мэдээллийг хүргэж хамгийн зөв гарц гаргалгааг харуулах цонх байх нь бидний нэн чухал зорилгуудын нэг билээ.

Энэхүү нийтлэлээр танд томоохон боломж байж болох "O" ажлын визийн талаарх товч ойлголтыг өгч, магадгүй нэгэн шинэ гарцыг нээн харуулах байх хэмээн найдаж байна.


"Парис - 2024" Олимпын наадам болж буй энэ цаг үед бид бахархалт нэгэн жишээн дээр тайлбарлаж өгөхийг хүслээ. Дэлхийн олимпын Алтан медалийн төлөө өрсөлдөх болзлыг хангаад буй тамирчин бүсгүй Баасанхүүдээ юун түрүүнд үүгээр дамжуулах халуун баяр хүргэж байна.

Тодруулж хэлэхэд, тэрээр бидэнд хандаж виз хүсэх зорилт үгүй бөгөөд, түүний мэдээллийг олон нийтэд ил буй их сурвалжаас авч жишээ болгон энд дурдаж байгааг анхаарч буруу ташаа ойлгохгүй байхыг хүсэж байна.


Түүний товч намтартай танилцаж, одоо гаргаж буй амжилтыг нэмж анализ хийцгээе хамтдаа. Жишээ нь түүнд 2 төрлийн боломж АНУ олгож болохоор харагдаж байна.


1. Түр хугацааны 2-3 жил гэр бүлээрээ АНУ-д мэргэжлээрээ ажиллах, тэмцээн уралдаанд оролцох гэх зэргээр амьдрах түүнчлэн өөрөө болон гэр бүл нь сургуульд сурахдаа оюутны виз мэдүүлэх шаардлагагүйгээр суралцах давуу эрхтэйгээр Ажлын Виз гэгдэх O1 визэнд онцгой ур чадвартай, спортын тамирчин гэдэг төрлөөр тэнцэх боломж

2. Энштэйг виз гэж заншсан Онцгой ур чадвартай гаднын иргэдэд 10 жил (сунгах боломжтой) албан ёсоор гэр бүлийн хамт ажиллаж амьдрах, тэмцээн уралдаанд оролцох, сурах, бизнес эрхлэх, эх орондоо хүссэн цагтаа зорчих зэрэг эрх олгогддог Ногоон Карт EB1 төрөл юм. Өөрөөр хэлбэл байнгын оршин суух эрх.


Энэ удаад бид "O" төрлийн визийг илүү дэлгэрэнгүй танилцуулж өгье.

Шинжлэх ухаан, Урлаг, Боловсрол, Бизнес, Спортын зэрэг салбарт зэрэгт онцгой чадвартай эсвэл өндөр ололт амжилт гаргасан, мөн түүнчилэн үндэсний болон олон улсын нэр хүндтэй кино, телевизийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн амжилт гаргасан хүмүүст мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах боломжийг олгодог цагаачлалын бус, ажилтны виз юм.


О-виз нь дотроо O-1A, O-1B, O-2 болон О-3 гэсэн 4 төрөлд хуваагдана.

О-1A төрөл нь Шинжлэх ухаан, боловсрол, бизнес, хөнгөн атлетикийн салбарт онцгой чадвартай иргэн

O-1B төрөл нь урлагийн онцгой чадвартай эсвэл кино, телевизийн салбарт онцгой амжилт гаргасан иргэн

O-2 төрөл нь O-1 визтэй хүмүүсийн тоглолт, арга хэмжээнд туслахаар явж буй хамтран виз мэдүүлэгч иргэн

O-3 төрөл нь O-1 болон O-2 визийн хүсэлт гаргагчийн эхнэр эсвэл хүүхдүүд (гэр бүл) энэ төрөлд хандах боломжтой байна.

Хэрэв энэ төрөлд та материалаа илгээж виз мэдүүлэх тохиолдолд АНУ-д ажил олгогч буюу СПОНСОР байгууллагатай байх гол шалгуурыг хангах ёстойг сануулая. Та АНУ-аас спонсор хийн таныг ажилд урьсан ажил олгогчтой байх шаардлагатай.

Энэхүү визийн гол давуу тал нь Америкт албан ёсоор мэргэжлийнхээ дагуу ажиллах эрхтэй байхаас гадна цаашлаад АНУ-ын Хууль ёсны БАЙНГЫН ОРШИН СУУГЧ болоход хэн нэг спонсор байгууллагын шаардлагагүй, өөрийнхөө чадвараар өөрийгөө EB-1A болон EB2 NIW төрөлөөр Ногоон Карт эзэмшигч болох дараагийн боломж нь нээлттэй болдог аж.


Энэ төрлийн визээр 3 хүртэлх жил АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрхтэй ба дахин 1 жилээр сунгуулах боломжтой.


Монголчууд та бид чадварлаг, авъяастай учраас дан ганц Аяллын эсвэл Оюутны визийн төрөл зэрэгт баригдан хайрцаглагдаж, бусад боломжуудыг дутуу судалж өөрсдийн боломжийг бүү алдаж өнгөрүүлээрэй.

Тухайлбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол бизнесүүд олон болсон ба тэдгээр компаниудад чадварлаг боловсон хүчний хэрэгцээ үргэлж байдаг гэж хардаг.


eVendow Consulting Firm мөн адил одоогоор зарим онцгой ур чадвартай ажилчдаа тус визээр дамжуулан ажлын байранд спонсор хийж багтаа авч ажилладаг гэдгийг дашрамд сонирхуулж, АНУ-д буй бусад бизнесүүддээ мөн тус боломжийг санал болгож байна.


Хэрэв тус визэнд тэнцэх боловсон хүчин спонсор хийх зорилготой байгаа бизнесүүд байвал бидэнтэй холбогдож консалтинг авч, хамтран ажиллах боломжтой.

Тус линкээр орж уулзалтын цаг захиална уу.


Харин та өөрийгөө тус визэнд тэнцэх эсэх болон спонсор агентлаг шаардлагатай зэрэг тохиолдолд бидэнд хандаж иж бүрэн консалтинг авах, мэдээ мэдээлэл авах бүрэн боломжтой юм.

Та тус линкээр хандаж манай мэргэжилтнүүдтэй уулзалтын цаг товлоорой.

Баасанхүү тамирчиндаа чин сэтгэлээсээ амжилт хүсэн дахин баяр хүргэе!

Жич: Тус бичвэр нь хуулийн зөвөлгөө биш бөгөөд мэдээлэл хүргэх зорилготой юм. Хэрэв танд хууль эрх зүйн зөвөлгөө шаардлагатай байгаа бол хуульчид хандах болон бидэнд захиалга өгөх боломжтой юм.


163 views1 comment

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Jul 27
Rated 5 out of 5 stars.

Баярлалаа!!!

Like
bottom of page