top of page

Аяллын визээ сунгамаар байна уу?

Updated: May 29

Та бүхэн Америкийн Нэгдсэн Улсад Аяллын виз буюу B1/B2 төрлөөр ирээд төлөвлөсөн ажлаа бүтээж амжаагүй болон бусад нэмэлт төлөвлөгөөгөө хэрэгжүүллэхэд илүү урт хугацаа хэрэгтэй байна уу?

Хүн бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй бөгөөд та бидэнд цаг алдалгүй, боломжтой бол хугацаа дуусахаас 45 хоногоос өмнө анализ хийлгээд мэдүүлгээ илгээхийг анхаараарай.


АНУ-ын Цагаачлалын албанаас гаргасан зарим шаардлагыг та хангаж байвал Аяллын визийн хугацааг сунгах хүсэлтийг өгөх боломжтой.

  • АНУ-д та Цагаачлалын бус төрлийн визтээр АНУ-ын хилээр хууль ёсны дагуу зорчиж орж ирсэн байх.

  • Таны Цагаачлалын бус визийн хугацаа хүсэлт өгөх үед хүчин төгөлдөр байх

  • Та ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдоогүй байх

  • Та АНУ-ын визийн зөрчилгүй байх

  • Таны гадаад паспортын хугацаа АНУ-д байх хугацаанд хүчинтэй байх (сунгалт хүсч буй хугацааг оруулан тооцно)

Хэрэв та дээр дурдсан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд дараах зарим нөхцөл байдалд үндэслэн Аяллын визийг сунгах хүсэлтийг таны виз дуусахаас өмнө 45 хоногийн өмнө Цагаачлалын албанд илгээхийг илүүд үзнэ.


Эдгээрт:

  • Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамрагдаж байгаа тохиолдолд

  • АНУ-д таны гэр бүлийнхэнд тусламж, дэмжлэг болон асран халамжлах шаардлага гарсан эсвэл зарим томоохон үйл явдал тохиож түүнд та оролцох тохиолдолд

  • Таны аяллын төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орсон гэх зэрэг тохиолдолд та Аяллын виз сунгалтын хүсэлт өгч 6 хүртэлх сараар сунгуулах боломжтой байдаг.

Таны B1/B2 визийн сунгалтын хүсэлтийг Цагаачлалын албаны шаардлагад нийцэхүйц тохирсон бүрдүүлэлтийг хийхэд тань туслалцаа үзүүлж, зөвлөх үйлчилгээг манай фирмээс авах бүрэн боломжтой.


Таны хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө бидэнд хандаснаар дараагийн удаад АНУ-д эргэн ирэх, эсвэл үргэлжлүүлэн амьдрах зэрэг хэтийн зорилгод тань харшлахгүй оновчтой зөв байдлаар мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүсэлтээ илгээх нь чухал юм.



Бидэнтэй холбоо барих:

+1(407) 974-7375

+976 7200 7375


Мэдээллийн эх сурвалж:


Disc: This is not legal advice, or we are not a law firm.





189 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page