top of page

Цагаачлалын визийг хаанаас мэдүүлэх боломжтой байдаг вэ?

Updated: May 28


Цагаачлалын виз гэдгийн АНУ-д ажиллах, амьдрах урт хугацааны виз буюу байнгын оршин суух эрх гэж ойлгож болно. Дийлэнх хүмүүст цагаачлна гэхээр эх орондоо амьдрах нөхцөлгүй болж дүрвэн гарч байгаа мэт ойлголтыг төрүүлдэг нь мэдээллийн бодит эх сурважгүйнх юм. Энэ нь ердөө бидний мэдэх Ногоон Карт гэдэг бол Цагаачлалын Виз ажээ.




Цагаачлалын визийг 2 төрлийн арга замаар мэдүүлэх боломжтой байдаг.

  • ADJUSTMENT OF STATUS

Хэрэв та АНУ-д Аяллын эсвэл Оюутны гэх мэт цагаачлалын бус визээр ирээд санаа бодлоо өөрчлөн байнгын оршин суух эрх авч, цаашид илүү урт хугацаанд амьдрах шаардлагатай тохиолдолд таны бичиг баримтын процессыг Иргэншил Цагаачлалын Алба Adjustment of Status (AOS) буюу Статусыг солих замаар хийдэг. Өөрөөр хэлбэл та АНУ-ыг орхин гарах шаардлагагүйгээр шат дараалалтайгаар Greencard Holder буюу Байнгын Оршин Суух, ажиллах эрхтэй болж чадна.


Та Adjustment of Status хүсэлтийг Цагаачлалын албанд илгээсний дараа шаардлагатай тохиолдолд таныг ярилцлагад дуудах болно. Таны I-485 буюу статус солих хүсэлтийг авч хэлэлцэх юм. Энэ тохиолдолд танд уулзалтыг өдөр, цагийг тогтоож өгөх ба шаардсан материалуудыг бүрдүүлэн товлосон цагтаа ярилцлагад орох шаардлагатай. Хэрэв та ямар нэг байдлаар хойшлуулах тохиолдолд заавал урьдчилж Цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй байдаг байна. Статус солих хүсэлтийн явцад холбогдох байгууллага Гэмт хэргийн бүртгэл байгаа эсэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх эсэх, худал мэдүүлэг өгсөн эсэх тал дээр таны болон таны гэр бүлийн гишүүн тус бүрээр хянан шалгадаг.

Таны зөвшөөрсөн, татгалзсан эсэх хариуг уулзалтын дараа хэлдэг ба зарим тохиолдолд нэмж судлах шаардлагатай гэж үзвэл таны хариуг дараа илгээдэг.


Яг өнөөдрийн байдлаар Employment Based буюу ажил мэргэжил дээр тулгуурласан төрөлд аdjustment of status хийх хүсэлтийг түр хугацаагаар хүлээж боломжгүй байгаа. Энэ нь Visa bulletin гэж сар бүрийн 2 дах долоо хоногт шинэчлэн тогтоож оруулдаг. Үүнийг бүр мөсөн хаасан гэж ойлгож огт болохгүй юм. Visa Bulletin талаар эндээс авах боломжтой.

Хэрэв танд adjustment of status хийх шаардалагатай ба тухайн ногоон картдаа зөвшөөрөгдсөн хариу авсан эсвэл хариу хүлээж байгаа бол дараагийн алхам болох adjustment of status Visa Bulletin-Current төлөвт шилжихийг хүлээснээр таны ногоон картын аялал тэнд хүрч дуусах юм. Харин энэ нь та ногоон картад хандах боломжгүй гэсэн утга биш ба үүн дээр төөрөгдөхгүй байх нь чухал!

  • CONSULAR PROCESSING

Та визийн мэдүүлгээ өөрийн оршин суугаа газраасаа шууд АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албанд мэдүүлсэн байх ба таны виз зөвшөөрөгдсөн хариу гармагц National Visa Center (National Visa Center) шилжин, таны оршин суугаа орны ЭСЯ-д визний орон тоо гармагц тэд таны нэмэлт бичиг баримтын бүрдлийг шалгаж, ярилцлага хийх танд уулзалтын цагийг товлох болно.


Та ярилцлагын үр дүнгээр консулаас зөвшөөрсөн хариуг авч Visa Packet битүүмж бүхий бичиг баримт хүлээн авах ба түүнийг задлахгүйгээр АНУ-ын гааль дээр ирж гаалийн офицерт өгч, тэд хянан шалгалтыг явуулснаар таныг хилээр нэвтрэх эрхийг олгох болно.


АНУ-д Байнгын оршин суух, амьдрах эрхийг авах маш олон төрлийн категори, тэдгээрийн харилцан адилгүй дэд төрлүүдээс өөрт тохирохыг сонгож виз мэдүүлнэ. Дийлэнх тохиолдолд Ногоон Картыг зөвхөн сугалаагаар олгодог гэж эндүүрдэг.
Та өөрт байгаа боломжийг тодорхойлуулж оновчтой стратеги гаргахыг хүсвэл манай веб хуудсаар консалтинг уулзалтын цагийг захиалах боломжтой. Зөвхөн танай гэр бүлд тохирох боломжууд, гаргалгааг ярилцах болно.

Бидэнтэй холбоо барих:

contact@evendow.com

+1(407) 974-7375 / Whatsapp

+976 7244 2213 / Text


Тус бичвэр хуулийн хуулийн зөвөлгөө биш бөгөөд мэдээлэл түгээх зорилготой юм.

Disclaimer: We're not a law firm, or attorney and not providing legal consultation.



Мэдээллийн эх сурвалж:


507 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page