top of page

Гадаад улсад оршин суугаа МУ-ын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож бүртгэл дуусах дөхлөө

Updated: Jun 13

Та гадаад улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй сонгуулийн насны эрх бүхий МУ-ын иргэн бол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал бүртгүүлэх шаардлагатай тухай Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманы албан ёсны мэдээллийг үүгээр хүргэж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

Та тухайн оршин суугаа, эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдээс буюу

- https://election.burtgel.gov.mn/request цахим хаягаар шууд бүртгүүлэх

- https://election.burtgel.gov.mn/request цахим хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт monconsul@mongolianembassy.us цахим шуудангаар ирүүлэх

- Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд биечлэн очих зэрэг өөрт тохиромжит хувилбаруудаас сонгон бүртгүүлээрэй.


Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан иргэн нь 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд байрлах санал авах байранд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгөх юм байна.

 

АНУ-д оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг eVendow Immigration Consulting Firm хамт олноос уриалж байна.


Мэдээллийн эх сурвалжийг энд дарж үзнэ үү.

10 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page