top of page

Хамгийн бахархалтай визний төрлөөр АМЕРИКТ хүлээн зөвшөөрөгдөцгөөе?

Updated: May 29

Сүүлийн 2 жил орчимд Монголчууд бидний дунд ихээхэн яригдаж, анхаарлын төвд байх болсон АНУ-ын байнгын оршин суух эрхийн виз бол Employment based- 2 National Interest Waiver (EB-2 NIW) буюу Ажил мэргэжил дээр тулгуурлан АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж тус улсын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах төрөл билээ.

Энэ төрлийн виз өмнө нь байсаар ирсэн хэдий ч Монголчууд бид сүүлийн 2 жилээс л энэ визийн талаар eVendow Consulting Firm.ийн үүсгэн байгуулагчдийн тусламжтойгаар мэдэж эхэлсэн нь олзуурхууштай бас харамсалтай. Магадгүй бидэнд хэн нэгэн 10 жилийн өмнө мэдээлэл түгээж, гүүр болж, харах цонхыг минь нээж өгсөн бол олон цагаачдын амьдралд маш том өөрчлөлтүүд орсон байх боломжтой байсан нь үнэн.


EB-2 NIW гэдэг нь яг ямар виз вэ? Ямар шаардлага хангах ёстой байдаг вэ?


EB-2 NIW төрлийн виз нь Шинжлэх ухаан, Инженер, Сувилагч, Нисгэгч, Шүдний эмч мэргэжилтэн, Багш, Эмч, Санхүү, Нягтлан зэрэг АНУ-д эрэлт өндөр бүхий мэргэжилтэй хэн бүхэн хандах боломжтой.


Энэ визийн хамгийн том давуу тал нь та өөрийн мэргэжил, ажлын туршлага, боловсрол болон өөрийн гаргасан амжилтаар АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж чадвал та хэн нэгэн ажил олгогчийн спонсор хайх ШААРДЛАГАГҮЙ ба өөрөөр хэлбэл та өөрөө өөрийгөө спонсорлон АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах том боломж олгодог төрөл юм.

EB-2 NIW визийн төрөлд хандахад ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай вэ? Дор товч тоймлон орууллаа.

  • Бакалаврын боловсрол эзэмшиж, тухайн мэргэжил салбартаа 5-аас дээш жил ажилласан байх. Хэрэв ажилласан жил хүрэхгүй байгаа тохиолдолд боловсролын зэрэг дээшлүүлж магистрын хөтөлбөрт суралцан төгссөн бол таны дутуу ажилласан жилийг нөхөх боломжтойг төдийлөн мэддээгүйгээс боломжоо алдах тохиолдол багагүй гардаг.

  • Ажиллах хугацаандаа мэргэжлийн холбоотой сургалт, семинарт хамрагдаж ололт амжилт өндөр байсан бол давуу талтай

  • Таны ажил, ололт амжилтыг нотлон харуулах тодорхойлолтууд,

  • Хэрэв ажиллах хугацаандаа ямар нэг байдлаар нэмэлт цалин урамшуулал авч байсан тохиолдол энэ нь давуу талтай гэх зэрэг 6 шалгуур үзүүлэлтүүдийн гурав болон түүнээс дээшхийг хангаж байх зэрэг тохиолдолд та энэ төрлийн виз хүсэх эрхтэй.


EB-2 NIW төрлийн визийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бодит эх сурвалж болох цагаачлалын албаны албан ёсны хуудсаас энд дарж танилцаарай.


Дан эдгээр шаардлагыг хангаад Байнгын оршин суух эрх авчихна гэвэл энэ нь тун өрөөсгөл ойлголт юм. Таныг АНУ-д үндэсний ашиг сонирхолд нийцэж чадах хүн гэдгийг нотолж харуулахад маш сайн КЕЙС МЕНЕЖМЕНТ шаардлагатай. Ямар байдлаар таны давуу талыг гаргах, бичиг баримтын бүрдлийн холбогдох стандартын дагуу хэрхэн зөв хийх, бизнес эсвэл мэргэжлийн төлөвлөгөөг АНУ-ын эдийн засагт хэрхэн ашигтай байдлаар гаргах гэх мэт маш олон судалгаа болон бичиг баримтын бүрдлүүдийг ноу-хау шингээн өндөр хүчин чадал бүхий багийн бүрэлдэхүүн томилж ажиллах шаардлагатай хийгддэг ажилбар гэж бид үздэг.


Энэ төрөлд ялалт байгуулж байнгын оршин суух эрх авахад хамгийн чухал нь кейс менежмент, Know-How байдгийн зарим жишээ бол: Таны бичиг баримтыг хэрхэн зөв дэс дараалуулах, таны CV-г Цагаачлалын албаны офицерын анхаарлыг татахаар хэрхэн таны давуу талыг тодотгон энгийн нэг CV шиг биш илүүтэйгээр Цагаачлалын албанд зориулсан байдлаар хувирган засварлах, та хэнээс ямар тохиромжит үг хэллэг бүхий тодорхойлолтыг авбал зохилтой гэх зэргээр зөвхөн Монгол хүний аж амьдрал, ажлын онцлогыг ойлгож мэддэг бидний know-how үнэлэгдэшгүй юм.


eVeondow Consulting Firm хамт олон танд туслахад бэлэн. Хамгийн БАХАРХАЛТАЙ төрлөөр АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчийн эрх авах дараагийн Монгол иргэн та байхыг хүсвэл шийдвэрээ гаргаад зориглоорой.

Хэрэв та өөрт байгаа боломжийг мэдэхийг хүсвэл:

Бидэнтэй холбоо барих:

+1(407) 974-7375

+976 7200-7375


Тус бичвэр хуулийн зөвөлгөө биш бөгөөд мэдээлэл түгээх зорилготой юм.

Disclaimer: We're not a law firm, or attorney and not providing a legal consultation.




1,241 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page