top of page

Цагаачлалын албанд илгээсэн мэдүүлгийн хариугаа хэрхэн шалгах вэ?

Updated: May 29

АНУ-ын Цагаачлалын албанд явуулсан бүх төрлийн хүсэлт, бичиг баримтыг хэрхэн судлаж, процесс хэр явцтай байгааг та өөрөө мэдэх аргуудаас хуваалцъя.


Юуны түрүүнд та бүхэн АНУ-ын Цагаачлалын албаны албан ёсны цахим хуудсыг мэдэж байх шаардлагатай. WWW.USCIS.GOV энэхүү вебсайтаар дамжуулан өөрийн кейс (илгээсэн мэдүүлэг) статус шалгах төдийгүй сүүлийн үеийн шинэчилсэн мэдээ мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна.


Хэрэв таны мэдүүлэг (кейс) Цагаачлалын албанд илгээгдсэн тохиолдолд USCIS танд хүлээн авсан тухай баталгаажуулах хуудас (notice) ирэх бөгөөд уг хуудаст үсэг, тооны нийлэмж бүхий дугаар (receipt number) байна. Энэхүү дугаараар өөрийн кейс хэр явцтай байгааг энд дарж харах боломжтой.


Цагаачлалын албанаас таны хүсэлтийг хүлээн авсан тухай мэдэгдэл хуудас дээр Receipt number гэсэн хэсэгт кейс шалгах дугаар байдаг. Дор жагсаасан салбар газрууд материалыг хүлээн авч шалгадаг зарчимтай бөгөөд эцсийн шийдвэрийг USCIS офицер гаргана. Энэ шийдвэрт ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх боломж огт байхгүй юм. Жишээлбэл тус зурагт үзүүлсэн receipt number MSC үсгээр эхэлж байгаа нь Missouri Service Center шалгаж байгааг харуулж байна.


  • EAC – Vermont Service Center

  • VSC – Vermont Service Center

  • YSC – Potomac Service Center

  • IOE – ELIS (E-filing)

  • MSC – Missouri Service Center

  • NBC – National Benefits Center

  • TSC – Texas Service Center

  • SRC – Texas Service Center

  • NSC – Nebraska Service Center

  • LIN – Nebraska Service Center

  • CSC – California Service Center

  • WAC – California Service Center

Мөн Андройд болон IOS үйлдлийн системтэй ухаалаг утсанд та бүхэн Lawfully application татан авч Receipt number ашиглан кейс процесс хянах боломжтой.


Хэрэв та IOS үйлдлийн системтэй утастай бол эндээс татах, ANDROID утастай бол энд дарж татан авах боломжтой. Lawfully application нь кейс процессыг илүү нарийн харуулдаг ба ашиглахад хялбар байдаг.



Хэрвээ та өөрийн кэйс дээр ажиллаж буй хуульч эсвэл мэргэжилтэнтэй бол өөрт тохирсон тусгайлсан зөвөлгөөг авахыг танд сануулж байна.

Харин eVendow үйлчлүүлэгч бол бүх төрлийн тусламж, асуултыг contact@evendow.com хаягт тогтмол илгээж тусламж хүсэх боломжтой юм.



141 views0 comments

Denver, Colorado / Orlando, Florida

admin@evendow.com

Call / Text: +1 (407)974-7375​ / +976 7200 7375

  • Youtube
  • Instagram
  • Facebook

Шинэ мэдээ, мэдээлэл тогтмол хүлээн авах

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

©2023 All rights reserved

Disclaimer: We're not a law firm, attorney or not providing a legal consultation.

bottom of page